Л.Гантөмөр: Замын ажил дутуу байгаа. Дуусахаар нь олон жилийн баталгаа өгнө

2021-05-11 748 0

Энхтайвны гүүрний засварын асуудлаар Улаанбаатар хотын ерөнхий менежер Л.Гантөмөр мэдээлэл өглөө.

Тэрбээр “Энхтайвны гүүр 1957-1958 онд БНХАУ-ын санхүүгийн дэмжлэгтэйгээр баригдсан. Түүнээс хойш 2004 онд нэг удаа засвар хийсэн байдаг. Энэ жил нийслэлийн засаг дарга энэ гүүрийг хөрөнгө, мөнгөний боломждоо тулгуурлан засварлах үүрэг өгч, засварын ажлыг хийж гүйцэтгэлээ. Хоёр талын хэсгийн явган хүний замд хүмүүс гомдол гаргаад байгаа. Би тайлбарлаж өгье. Энэ замын хучилтын ажил дээр асуудал байхгүй. Бид тавдугаар сарын 3-нд явган хүний замыг өнгөлж, хучилт хийхээр шийдсэн. Гэхдээ бетон хучилт хийхийн тулд явган хүний замын 3-4 сантиметр хуулах шаардлагатай. Мөн энэ замын доор маш олон цахилгааны утас бий. Тиймээс резинэн зам хийхээр болсон. Гэхдээ хөл хорионы үе таарсан учир барилгын материалын дэлгүүр болон хил хаалттай байсан. Тиймээс зарим хэсэг нь дутуу байгаа. Материал ирэхээр гүйцээнэ гэсэн гэрээтэй ажиллаж байна” гэв.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

“100,000 айлын орон сууц” үндэсний хөтөлбөр хэрэгжсэнээр дараах өөрчлөлт гарна

“100,000 айлын орон сууц” үндэсний хөтөлбөр 2027-2030 онд хэрэгжсэнээр: 1. Засгийн газрын “100.00

2026-11-05

100 МЯНГАН АЙЛЫН ОРОН СУУЦ” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ 2027-2030 ОНД ХЭРЭГЖҮҮЛНЭ

“Өнгөрсөн хугацаанд иргэдийг орон сууцжуулах олон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, зохих үр дүнгүүд гарсан

2026-11-04

“Арьс шир, ноос ноолуурын түүхий эдийн чанар, үнэ цэнийн сүлжээ, инновац”-ын асуудлыг хэлэлцлээ

“Арьс шир, ноос ноолуурын түүхий эдийн чанар, үнэ цэнийн сүлжээ, инновац” эрдэм шинжилгээ, онол прак

2026-11-02