Ардчилсан нам Амеркийн Лобби компанитай 50 мянган долларын гэрээ хийсэн үү…?

2021-04-22 1181 0

 Мэдэгдэл

Хэвлэл мждээлэл, олон нийтийн сүлжээгээр “Ардчилсан нам Америкийн лобби компанитай 50 мянган долларын гэрээ хийсэн” тухай мэдээлэл гарсантай холбогдуулан Ардчилсан намын зүгээс гадны ямар ч лобби компанитай гэрээ хийгээгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна.

УИХ-гишүүн Ц.Тувааны нэр, гарын үсэгтэй хийгдсэн гэрээ гэх баримтыг Арчилсан нам байгуулсан гэж шууд хамаатуулан мэдээлж байгаа нь бодит байдлыг нягтлаагүйгээр, Ардчилсан намын нэр хүндэд халдсан болчимгүй, хуумгай үйлдэл болж байна.

Нэгдүгээрт, УИХ-гишүүн Ц.Туваан нь Ардчилсан намын дарга биш бөгөөд, Ардчилсан намыг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан биш болно.

Хоёрдугаарт, Ардчилсан нам ийм төрлийн ямар ч гэрээ байгуулаагүй бөгөөд, намын нэрийг барьсан зарим этгээдийн хийсэн үйлдэл байж болох тул, цаашид тус намтай хобоотой аливаа байр суурь илэрхийлэх, мэдээлэл хийхдээ Ардчилсан намаас албан ёсоор тодруулга авч байхыг нийт хэвлэл мэдээллийнхнээс хүсч байна.

Мэдээлэлд дурьдсан гэрээний үйлчилгээ авч дуусах хугацаа нь удахгүй болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны дуусах хугацаатай давхцаж, эхлэх хугацаа нь хуулийн хугацаанаас хамаагүй эрт эхлэхээр хийгдсэн байгааг эрх баригчид онцгой анхаарч , ялангуяа 50 мянган доллараар зөвлөх үйлчилгээ авах ажлаас гадна хэвлэл мэдээллийг худалдан авахад 100 мянган хүртэлх долларыг зарцуулна гэж заагдсан асуудалд хяналт тавьж, гадны лобби байгууллагын оролцоотой үйл ажиллагааг таслан зогсоох арга хэмжээ авахыг хатуу анхааруулж байна.

Ардчилсан намаас цаашид намын нэр барьсан бүлэг этгээдүүдийн энэ мэт үйлдлүүдийг хууль хяналтын байгууллагад хандан шалгуулах болно.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

“Морин хуур“ болон “Монгол тэмээний өдөр”-өөр БҮХ НИЙТЭЭР АМРАХГҮЙ. Өв соёлоо тунхаглан хамгаалах зорилготой ТЭМДЭГЛЭЛТ ӨДӨР

Н.Батсүмбэрэл тэргүүтэй найман гишүүн зургаадугаар сарын 07-ныг "Морин хуурын өдөр", нэгдүгээр сарын

2026-03-11

Энэ сарын 20-ныг хүртэл хүйтний эрч эрс чангарана

Энэ сарын 20-ныг хүртэл нийт нутгаар хүйтний эрч эрс чангарахыг анхааруулж байна Цаг уурын байгуу

2026-01-18

Сурагчдын амралт ирэх сарын 15-наас эхэлнэ

2025-2026 оны хичээлийн шинэ жилийн өвлийн амралт ирэх сарын 15-наас эхэлнэ. Тодруулбал, НИЙСЛЭЛ

2025-11-20