“Хүүхдүүдээ хүмүүжүүлж чадаагүй” хэмээн эцэг эхчүүдийг доромжилсон Д.Ганзориг дарга ЗХЖШ-ыг удирдах ЭРХГҮЙ

2021-04-06 1622 16

УИХ-ын Хүний эрхий Дэд орооны хуралдаан Цэргийн албан дахь хүний эрхийн асуудлаар хуралдсан. Энэ үеэр Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Д.Ганзоригийн хэлсэн үгнүүд  олны шүүмжлэл дагуулаад байна.  Тэрээр, “Цэрэг нас барсан нь бидний үйл ажиллагааг эрчимүүлэхэд нэлээд түлхэц болж байна.  Амьдрал хүн, ядуу анги давхаргаас ирсэн хүүхдүүдийг нэг жилд хүмүүжүүлж хүчрэхгүй байна” гэсэн юм.

Д.Ганзориг даргын ард түмнийг алагчилж, цэрэгт очсон аавын хөвгүүдийг ядуу анги давхрагаар нь ялгаж хэлсэн нь олон нийтэд таалагдсагүй.  Түүний хэлсэн үг эр цэргийн албанд хүүгээ үдсэн мянга мянган ээж аавуудыг доромжилсон үйлдэл болсон гэдгийг олон нийт шүүмжилж байна.

Зэвсэгт хүчнийг удирдах ёс зүйгүй, чадамжгүй, сэтгэлгүй нөхдөд энэ салбарыг атгуулсан Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч, Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга та хариуцлага тооцоно уу. Ингэж хэлж байгаа хүн хүний эрхийн төлөө байж чадах уу? гэдэг эргэлзээ төрүүлж байна.

SURVALJ.MN

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Битүүний өдрийг амралтын өдөр болголоо

Өнөө жилийн Цагаан сарын битүүний өдөр мягмар гарагт тохиож байгаа. Тиймээс Засгийн газрын хуралд

2026-01-21

Монголбанк 126 ажилтныг чөлөөлөв

Монголбанк 700 даваад байсан ажилтнаа 126-гаар цөөлж, эрс цомхотгосон байна. УИХ-ын дарга Н.Учрал Тө

2026-01-21

Ц.Хулан гадаадын иргэншил хүсч магадгүй гэжээ

Яруу найрагч Ц.Хулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ТЕГ-ын дарга П.Одонбаатар нарт хүсэлт хүргүүлжээ. Уг хү

2026-01-19