Үнэнд гүйцэгдэж байна

2021-04-03 946 0

Цаг хугацаа гэдэг мундаг шүүгч шүү. Эхэндээ би Ардчилсан намын дотоод хагарал нэгнийхээ аминд хүрсэн юм болов уу эсвэл МАН-ыхан Эрдэнэтийн булхайгаа дэлгүүлэхгүй гээд хөнөөчихсөн юм болов уу? Аль эсвэл зүгээр л ахуйн аллага, хардлага сэрдлэг үү гэж иргэн хүнийхээ хувьд дүгнэлт хийх гэж таамаглаж тунгаадаг байлаа. Хавтаст хэрэгтэй нь танилцаагүй юм чинь илүү нарийн юу ч бодох билээ.

Гэвч цагийн уртад, энэ олон жилүүдэд Зориг агсны гэх хэргийн эргэн тойронд улс төржиж буй байдлаас харахад МАН-ын тухайн үеийн эрх барьж байсан нөхдүүд зохион байгуулалттайгаар, маш яарч үйлдсэн гэх таамаг дээр илүү тогтох боллоо.

Мэдээж энэ аллага өнөөдрийн тэрбумтан улс төрчдийг дураараа авирлах эрх, нэгнээ гүтгэх, барьцаалах том гогцоо болон үлджээ.

Ялангуяа энэ хэргийн гол зохицуулагч нь Ц.Нямдорж. Ц.Нямдорж өөрөө алж хядаагүй байхаа. Харин хэн зохион байгуулсныг мэдэж энэ хэргийг яригдахын хэрээр Ц Нямдоржийн хүч, нөлөө нэмэгддэг зүй тогтол ажиглагдаж байна.

ЗГХЭГ-ын дарга болох нь битгий хэл улс төрөөс арчигдсан байх ёстой Ц.Нямдорж яагаад ийм олон жил хүссэнээрээ тарвалзаж байгаагийн цаад учир энэ хэрэг ч байж мэднэ.

Хатгаж үйлдүүлээд, хамгаалж барьцаалаад амьдардаг технологи…

Нэгхэн хэрэг дээр эрүү шүүлт, хэлмэгдүүлэлт ярих арчаагүй МАН-ын эрх баригчид үнэнд гүйцэгдэж байна…

Үргэлжлэл бий…

Хадбаатар Бат Ялалт

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

МОХ-ны Ерөнхийлөгч байхдаа 300 сая төгрөг завшиж, шүүхийн хаалга татаж явсан Д.Батбаяр Монгол наадам цогцолборт шургалж, дахин “мөнгө идсэн” үү?

Манай улсад танил тал, найз нөхөд, нөлөө бүхий хүмүүсээр дамжуулж, хамгаалуулж төрд ажилладаг, танил

2026-03-10

Ц.Хулан гадаадын иргэншил хүсч магадгүй гэжээ

Яруу найрагч Ц.Хулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ТЕГ-ын дарга П.Одонбаатар нарт хүсэлт хүргүүлжээ. Уг хү

2026-01-19

БНХАУ-ын дарга Ши Жиньпиний 2026 оны шинэ оны мэндчилгээ

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 31-ний орой Хятадын Төв Радио Телевиз болон интернетээр 2026 оны шинэ жили

2025-12-31