Монополийн эсрэг газар: “Сод монгол групп” АИ-92 төрлийн шатахууныг зохиомолоор хомсдол үүсгэжээ

2026-08-30 20 0
Монополийн эсрэг газраас шатахууны жижиглэн борлуулалтын үнийг үндэслэлгүй нэмэгдүүлэх, зах зээлд зохиомол хомсдол үүсгэх зорилгоор зогсоох зэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хяналт шалгалт хийх чиглэлээр дараах арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа талаар мэдээллээ.
Шалгалтаар Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй бүх төрлийн шатахууны  хэд хэдэн комапнид албан шаардлага, зөвлөмж хүргүүлсэн байна.
“Тэс петролиум” ХХК-аас 2026 оны наймдугаар сарын 11-ний өдөр ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу тус компанийн дугаар салбарын эрхлэгч О нь хэд хэдэн хэрэглэгчдээс өөрийн хувийн дансандаа төлбөр авах замаар дугаарлалт харгалзахгүй давуу байдал олгож, шатахуун борлуулсан зөрчлийг шалгасан. Уг үйлдэл нь Зөрчлийн хуулиар 2 сая төгрөгийн торгох шийтгэл оногдуулжээ.
Нийслэлийн зургаан дүүрэгт шатахууны жижиглэн борлуулалт эрхэлж станцуудад хяналт шалгалт хийж, “Сод монгол групп” ХХК-ийн ШТС-1, ШТС-2, ШТС-3, ШТС-13, ШТС-39, ШТС-42, ШТС-43 салбарууд АИ-92 төрлийн шатахууны тодорхой нөөцтэй боловч хэрэглэгчдэд тодорхойгүй шалтгаанаар шатахуун борлуулахгүй байгаа. Зарим станцаа хаасан байсан үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасан “Хэрэглэгчийг төөрөгдүүлэх замаар бараа, ажил, үйлчилгээний хиймэл хомсдол үүсгэсэн” гэж заасныг зөрчсөн байж болзошгүй байх тул үргэлжлүүлэн шалгаж байгаа.
Архангай аймгийн Чулуут суманд үйл ажиллагаа явуулдаг “Оргих цогт ундарга” ХХК-ийн ШТС АИ-92 шатахууныг литрийг нь 4,500 төгрөгөөр борлуулж байгаа гэх гомдол, мэдээллийг хүлээн авч, зөрчлийн хэрэг нээн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Монополийн эсрэг газар: “Сод монгол групп” АИ-92 төрлийн шатахууныг зохиомолоор хомсдол үүсгэжээ

Монополийн эсрэг газраас шатахууны жижиглэн борлуулалтын үнийг үндэслэлгүй нэмэгдүүлэх, зах зээлд зо

2026-08-30

БАРИМТ: “Эрдэнэт”-ийн Ажлын хэсгийн саналаар гэрээ байгуулсан байтал Ц.Даваацэрэнг шүүх яагаад “санал аваагүй” гэж буруутгав?

Монгол, Оросын хамтарсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал асан Ц.Даваацэрэнг тус үйлдвэрийн

2026-08-12

ОХУ бензин, дизель түлшний экспортыг 2027 оны нэгдүгээр сар хүртэл хориглох шийдвэр гаргалаа

ОХУ бензин, дизель түлшний экспортыг 2027 он хүртэл хориглож, дотоодын шатахууны хямралаа тогтворжуу

2026-07-31