БНХАУ-д суралцаж буй оюутнууд Монгол руу их хэмжээний мөнгө шилжүүлсэн хэргийг шалгаж байна

2024-10-23 410 0
БНХАУ-д суралцаж буй оюутнууд Монголын нэр бүхий иргэд рүү их хэмжээний мөнгө шилжүүлжсэн хэргийг хятадын хууль хяналтын байгууллагаас шалгаж эхэлжээ.
Тодруулбал, БНХАУ-д Засгийн газрын тэтгэлгээр суралцдаг оюутнууд өөрийн дансандаа үл таних Хятад иргэдээс их хэмжээний мөнгөн гүйлгээ авч, Монгол Улсын нэр бүхий иргэд рүү шилжүүлжээ.
Үүнээс үүдэн Хятадын хууль хяналтын байгууллагаас эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж, дансаа царцаах, хаалгах, цаашлаад цахим гэмт хэргийн хохирогч болох асуудал сүүлийн үед нилээдгүй гарч байна.
Иймд БНХАУ-д суралцаж буй оюутан сурагчид болон иргэд, аж ахуйн нэгжүүд нь мөнгөн тэмдэгтийн улс хоорондын гүйлгээ хийхдээ анхаарал болгоомжтой хандаж өөрийгөө болон бусдыг цахим гэмт хэргийн хохирогч, холбогдогч болохоос сэргийлэхийг анхааруулж байна.
LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

СОНГИНОХАЙРХАН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ДҮҮРГИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР АНГИОГРАФИЙН АППАРАТ СУУРИЛУУЛЛАА

Эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдийн эрэлт хэрэгцээнд нийц

2026-09-10

ӨВӨР МОНГОЛООР АЯЛЖ, НААДАМ ҮЗЭЦГЭЭЕ: АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ДЭМЖИХ ЗОРИЛГО БҮХИЙ 36 ДАХЬ УДААГИЙН НААДАМ

Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий "Өвөр Монголоор аялж, наадам үзэцгээе" сэдэвт Өвөр Монголын 36

2026-07-22

Түгжрэл, төвлөрлийг сааруулах Монголын хамгийн урт худалдааны “Цонжин Зах”-ын талбайн борлуулалт эхэллээ

Монголчуудын хувьд худалдаа үйлчилгээ авах, зах худалдааны төвүүдийг зорих нь өдөр тутмын амьдралын

2026-06-23