Ипотекийн зээлийн санхүүжилтэд 1.2 их наяд төгрөг гаргахаар шийдвэрлэлээ

2024-05-02 410 0

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийлээ. Тэрээр “Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Хуримтлалын сангийн хөрөнгөтэй холбоотой шийдвэр гаргасан. Энэ санд хөрөнгө төвлөрүүлэх үүрэгтэй “Эрдэнэс Монгол” компанид байгаа 500 тэрбум төгрөгийн хөрөнгийг орон сууцны ипотект шилжүүлэх шийдвэрийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргалаа. Монгол Улс ипотекийн зээлд хамгийн ихдээ жилд 700 тэрбумыг гаргаж байсан. Харин одоо Хуримтлалын сангаас 500 тэрбум төгрөгийг ипотекийн зээлд гаргаснаар ипотекийн зээлийн эх үүсвэр 1.2 их наяд төгрөг болно. Арилжааны банкнууд 200 тэрбум төгрөгийг өөрийн эх үүсвэрээс гаргах бол Монголбанк 500 тэрбум, Хуримтлалын сангаас 500 тэрбум төгрөг гарч байгаа юм.

Банкнуудаас судалгаа авахад 17 мянган иргэн ипотекийн зээлийн хүсэлт өгсөн нь судлагдаж байна. Ипотекийн зээлийн санхүүжилтэд 1.2 их наяд төгрөг гаргах учраас банкны шалгуураа хангасан 10 мянга гаруй иргэн орон сууцтай болох боломжтой болж байна. Ирэх даваа гаригаас Монголбанкин дээр эхний гүйлгээ хийгдэнэ. Монголбанк удирдаад банкнууддаа хуваарилалтаа хийгээд явна” гэлээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК Бортээгийн ордын нээлтийг хийж, олборлолтын ажлыг эхлүүллээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн бүлэг ордын Бортээгийн хэсгий

2026-06-23

Иргэдийн хяналт, оролцооны үр дүнд авлигатай тэмцэх, төрийн байгууллагуудын хариуцлага, ил тод байдлыг сайжруулах боломжтой гэв

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар өнөөдөр /2026.06.22/ АН

2026-06-22

“Монгол Улсын Засгийн газар–Хөгжлийн түншүүдийн уулзалт” боллоо

Монгол Улсын Засгийн газар “Тогтвортой өсөлт, хүртээмжтэй ирээдүйн төлөө хамтдаа” сэдвийн хүрээнд Хө

2026-06-19