Төмөр замын гармын гэрлэн дохиог зөрчиж, сэлгээний галт тэрэгтэй мөргөлджээ

2024-04-04 305 0

Цагдаагийн байгууллагад дөрөвдүгээр сарын 4-нд “Улаанбаатар төмөр замын дунд голын гарам дээр сэлгээний галт тэрэг, суудлын автомашинтай мөргөлдсөн” гэх дуудлага, мэдээлэл ирүүлснийг шалгахад иргэн Э нь тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцохдоо төмөр замын гармын гэрлэн дохиог зөрчиж, сэлгээний галт тэрэгтэй мөргөлдсөн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байна.

Иймд жолооч та бүхэн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 17.2-т заасны дагуу “Төмөр замын гарамд ойртон ирсэн жолооч хурдаа хасах ба зайлшгүй тохиолдолд гармын өмнө зогсож, аюулгүй байдал хангагдсан эсэхийг магадлан, гэрэл болон дуут дохио (хонх), тэмдэг, тэмдэглэлийн заалт, хаалтын байрлал, гармын жижүүрийн заалтыг удирдлага болгоно” гэснийг чанд баримтлан аюулгүй байдлаа хангаж, төмөр замын гарам нэвтрэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Түгжрэл, төвлөрлийг сааруулах Монголын хамгийн урт худалдааны “Цонжин Зах”-ын талбайн борлуулалт эхэллээ

Монголчуудын хувьд худалдаа үйлчилгээ авах, зах худалдааны төвүүдийг зорих нь өдөр тутмын амьдралын

2026-06-23

Ж.НЯМДУЛАМ: НИЙТИЙН АЛБАН ТУШААЛД ХҮЙСИЙН ТЭНЦВЭРТЭЙ ТОМИЛГОО ХИЙХ ХЭРЭГТЭЙ

Нийтийн албан тушаал тэр дундаа удирдах шатны албан тушаалд хүйсийн тэнцвэртэй байдлыг хангах асуудл

2026-05-27

Гэмт хэрэг үйлдэж олсон 1,5 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэлээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс шалгаж шилжүүлсэн Ж, Г нарт холбогдох эрүүгийн хэргий

2026-05-06