Х.Нямбаатарын багийнхан 45 хоногт “Дундаж” улстөрчид гэдгээ харууллаа

2024-02-01 500 2

Нийтийн тээврийн үйлчилгээнд 600 шинэ автобус авч байгаа ч хүртээмжгүй, иргэд хахир өвлийн хүйтэнд гадаа удаан зогсож хохирсоор байна.

Өчигдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар хэлэхдээ, “Шинэ автобуснуудыг шууд ирэнгүүт нь гаргаад явуулна гэж байхгүй. Хувийн ААН-үүдээс тодорхой шимтгэл, барьцаа авч, 7 жилийг хугацаатай ашиглуулах санал болгосон. Мөн өмнөх өрөө төлөх шаардлага тавьж байгаа. Шинэ 600 автобусны 65 нь өнөөдөр хилээр орж бий. Энэ жил нийтийн тээврээс 25 тэрбум төгрөг төвлөрүүлж ажиллах зорилт тавьсан. Дараа жил ч энэ зарчмаар явна” хэмээн мэдэгдсэн.
Хотын даргын энэхүү мэдэгдлээс харахад  заавал тээврийн хэрэгслийг хязгаарлаж, талыг нь зогсоож, өр шир, алдагдлыг тооцож байж нийтийн тээврийг шат дараалалтай шийдвэрлэх байжээ.  Энэхүү шат дараалласан шийдвэрийг чинь хүлээсээр хотын иргэд хөлдөхөөс наагуур байна. Тэр бүү хэл ойрын өдрүүдэд нийслэлийн авто зам бараг л мөсөн гулгуурын талбай шиг л нөхцөл байдалтай байна.
Өвлийн хүйтнээр машины дугаарыг хязгаарлаж, автобусны чиглэлийг өөрчилнө гэдэг санаа Х.Нямбаатар даргын багаас л гарах бололтой. Цаашдын дарга нар ядаж хүнлэг байж, дулааны улиралд туршилтаа хийгээсэй билээ дээ.
Х.Нямбаатарыг хотын дарга болох үед иргэдэд бас ч гэж тодорхой хэмжээний хүлээлт байв. Засгийн Газрын бүхий л ажлын хэсгийг ахалдаг шигээ уйгагүй зүтгэж магадгүй, ногоон автобусны хулгай луйврыг ядаж илчилчих байх, Д.Сумъяабазараас арай дээр ажиллачих болов уу? гэсэн горьдлого цөөн боловч иргэдэд байсан нь нууц биш. Харамсалтай нь өнөөдөр Улаанбаатар хот ямар ч удирдлаггүй шахам л байна. Х.Нямбаатар ба түүний Нийслэлд авчирсан багийнхан болох П.Сайнзориг, С.Номинчимэг нар нь ямар ч аж ахуйн ажлын туршлаггүй, хуульчид учраас хотын өдөр тутмын ажлыг ойлгохгүй, мэдэхгүй, юу ч хийж чадахгүй баг гэдэг нь тодорхой боллоо.
Шуудхан асуухад, тээврийн хэрэгсэлд хязгаарлалт хийсэн энэ 45 хоногт яг юу хийж амжуулсан бэ, Х.Нямбаатар дарга аа? Үр дүнгээ тайлбарлана уу…
LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

ОХУ бензин, дизель түлшний экспортыг 2027 оны нэгдүгээр сар хүртэл хориглох шийдвэр гаргалаа

ОХУ бензин, дизель түлшний экспортыг 2027 он хүртэл хориглож, дотоодын шатахууны хямралаа тогтворжуу

2026-07-31

ОХУ-ын Өвөр Байгалын хязгаарын Дэд бүтцийн сайд Монголоос шатахуун гуйв

ОХУ дотооддоо шатахууны гүнзгий хямрал, хомсдолд орсон. Нэг ялангуяа Оросын захын муж, тосгон шатаху

2026-07-31

ӨВӨР МОНГОЛООР АЯЛЖ, НААДАМ ҮЗЭЦГЭЭЕ: АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ДЭМЖИХ ЗОРИЛГО БҮХИЙ 36 ДАХЬ УДААГИЙН НААДАМ

Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий "Өвөр Монголоор аялж, наадам үзэцгээе" сэдэвт Өвөр Монголын 36

2026-07-22