Хотын удирдлагууд Баяр наадмын бэлтгэл ажилтай танилцлаа

2023-06-27 493 0

Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлын хүрээнд өнгөрсөн амралтын өдрүүдэд “Хүй долоон худаг”-т баяр наадмын бэлтгэл ажлын явц хэрхэн явагдаж байгаатай Улаанбаатар хотын ерөнхий менежер М. Баяраа танилцлаа.Баяр наадмыг угтан “Хүй долоон худаг”-т хийгдэх тохижилтын ажлыг “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ хариуцан ажиллаж байна.

 

“Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын дарга С.Сайнбаяр: “Одоогоор Хүй долоон худагт цэвэрлгээ, ногоон байгууламж, тэмдэг тэмдэглээний ажлуудыг хийж эхэлсэн, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК кабелийн холболт, нэмэлт шугам сүлжээ, Гэрэлтүүлэг чимэглэл компани гэрэлтүүлгийг, Замын цагдаагийн газар зогсоолын ажлыг төлөвлөж, хөдөлгөөн зохицуулах тэмдэг тэмдэглэгээг байршуулах ажлыг хийж байна.. Мөн ариун цэврийн байгууламж, асар үзэгчдийн суудлыг засан шинэчлэх зэрэг тохижилт, засварын ажиллаж байна.

.
Улаанбаатар хотын ерөнхий менежер М.Баяраа Хүй долоон худагт ажиллах үеэрээ холбогдох байгууллагуудад тулгамдсан асуудалтай холбоотойгоор үүрэг чиглэл өгч газар дээр нь зарим асуудлыг шийдвэрлэлээ.

Наадмаар ажиллах хүнсний болон хүнсний бус худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээний цэгүүдийн төлөвлөлт 6-р сарын 28-ны өдөр бэлэн болох юм

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

СОНГИНОХАЙРХАН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ДҮҮРГИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР АНГИОГРАФИЙН АППАРАТ СУУРИЛУУЛЛАА

Эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдийн эрэлт хэрэгцээнд нийц

2026-09-10

ӨВӨР МОНГОЛООР АЯЛЖ, НААДАМ ҮЗЭЦГЭЭЕ: АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ДЭМЖИХ ЗОРИЛГО БҮХИЙ 36 ДАХЬ УДААГИЙН НААДАМ

Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий "Өвөр Монголоор аялж, наадам үзэцгээе" сэдэвт Өвөр Монголын 36

2026-07-22

Түгжрэл, төвлөрлийг сааруулах Монголын хамгийн урт худалдааны “Цонжин Зах”-ын талбайн борлуулалт эхэллээ

Монголчуудын хувьд худалдаа үйлчилгээ авах, зах худалдааны төвүүдийг зорих нь өдөр тутмын амьдралын

2026-06-23