Д.Сумъяабазар: Нийслэлийн удирдлагын хувьд нийтийн эзэмшлийн талбайг ногоон болгох зорилгоор чамгүй ажлуудыг хийж байна

2023-06-21 305 0

Нийслэл Улаанбаатарт болж буй үйл явдал, бодлого шийдвэр, бүтээн байгуулалт, тулгамдсан асуудал хийгээд тэдгээрийн шийдлийг хөнддөг “Хот” нэвтрүүлгийн дугаарыг Сөүл хотоос бэлтгэжээ. Хотын иргэдийн ая тух, амьдрах орчинд чухал нөлөө үзүүлдэг ногоон байгууламжийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар онцолсон байна. 

Д.Сумъяабазар: Оршин суугчдынхаа амьдралын чанарыг дээшлүүлж байдаг ногоон байгууламжийн хэрэгцээ хотын хүн амыг даган өссөөр буй. Нийслэлийн удирдлагын хувьд нийтийн эзэмшлийн талбайг ногоон болгох зорилгоор чамгүй ажлуудыг хийж буй. Тухайлбал, зөвшөөрөлгүй барьсан хашаа, гараашийг буулгаж, чөлөөлсөн газарт ногоон байгууламж бүхий тохижилт хийх ажил өнгөрсөн жилээс эхэлж, одоо ч үргэлжилсээр байна.

Гэвч хотыг бүхэлд нь ногооруулахад тулгамддаг нэг асуудал бий.  Улаанбаатар хотын газар нутгийн хэмжээ 470,440 га. Энэ талбайн 83 хувь нь иргэдэд өмчлөгдсөн болон аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшилд байдаг аж. Тэгэхээр үлдсэн 27 нь хувь нь л нийтийн эзэмшлийн талбай юм. Тэгэхээр зөвхөн нийтийн эзэмшлийн талбайд мод тарьж, зүлэгжүүлэх нь хангалтгүй. Тиймээс өөрийн эзэмшлийн талбайдаа ногоон байгууламж бий болгох, мод тарих аж ахуйн нэгж, иргэдийн санаачилгыг нийслэлийн удирдлага дэмжин ажиллаж буй.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Казахстаны Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц

2025-05-02

Б.Дэлгэрсайханы найз Ц.Энхтүвшингийн тендер түүж, төсөв хонхойлгодог ноцтой баримт

Төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяа, 33 жилийн түүхтэй “Шивээ овоо” ХК-ийн Гүйцэтгэх захирл

2025-04-23

ХХААХҮЯ байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуула

2025-04-18