Ч.Номин: Хууль эрхзүйн зохицуулалт байхгүй л бол цалин нэмэгдэх үндэслэлгүй

2023-05-12 464 0

Ойрын өдрүүдэд Соёлын яамтай холбоотой маргаан сошиалд нэлээд газар авч байна. Уран бүтээлчид эхнээсээ цалингийн задаргаагаа ил болгож, угтаа энэ салбарт цаашид ажиллах боломж алга хэмээн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдээд буй.

Улмаар УДБЭТ-ын дуучин Г.Жаргалмаа, ДБЭТ-ын найрал дуучин А.Анар-Эрдэнэ нар өчигдөр цахим хуудсандаа хагас сарын цалин болох 500 мянга ч хүрэхгүй цалингийн задаргаагаа олон нийтэд ил болгож. өрнөөс өрний хооронд амьдарч буйгаа бичсэн.

Тэгвэл энэ талаар Соёлын сайд Ч.Номин:“Бид мянга цалин бага гэж яриад хууль эрхзүйн зохицуулалт байхгүй л бол цалин нэмэгдэх үндэслэлгүй. Соёлын яамны тухайд 30 орчим жил харьяалалгүй явсан учраас бодлого, баримт бичиг, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд тодорхой хугацаа шаардлагатай байсан. Гэвч өнгөрсөн хоёр жилийн хугацаанд соёлын ажилтны үнэлэмж, нийгмийн баталгааг дээшлүүлэх хууль эрх зүйн орчныг бүрэн шинэчилж чадсан. Тийм ч учраас хөдөлмөрийн шинж чанар, мэргэжлийн онцлогт тохирсон цалин, нэмэгдэл хөлс, нөхөн олговор, урамшуулал авах хууль эрх зүйн боломж бүрдсэн гэж хэлж болно. Засгийн газрын 488, 491 дүгээр тогтоолын дагуу Соёлын яамны цалингийн сан 2022-2023 онд 17 тэрбум гаруй төгрөгөөр нэмэгдэж, шатлалаас хамааран цалин хөлсийг тодорхой хэмжээнд нэмэгдүүлсэн. Өмнө нь зөвхөн үндсэн цалин гэж авдаг байсан бол одоо нэмэгдэл, ур чадварын нэмэгдэл, зэрэг дэвийн нэмэгдэл, хоол унааны нөхөн олговор гээд арван төрлийн нэмэгдэл авах боломжтой болсон” гэжээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

М.Нарантуяа-Нара дураараа аашилсаар дөрвөн жилийг барах нь

УИХ-ын 2024 оны сонгуулиар ИЗНН-ын намын жагсаалтаар лайвчин гэх М.Нарантуяа-Нара сонгогдож, УИХ-ын

2026-02-23

Битүүний өдрийг амралтын өдөр болголоо

Өнөө жилийн Цагаан сарын битүүний өдөр мягмар гарагт тохиож байгаа. Тиймээс Засгийн газрын хуралд

2026-01-21

Монголбанк 126 ажилтныг чөлөөлөв

Монголбанк 700 даваад байсан ажилтнаа 126-гаар цөөлж, эрс цомхотгосон байна. УИХ-ын дарга Н.Учрал Тө

2026-01-21