Т.Чимгээ: Миний том хүүхэд намайг шоронд байхад өнгөрсөн. Охины минь үхэл энэ хэрэгтэй холбоотой

2021-03-08 1180 0
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэх үндэслэлээр Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт гурван шатны шүүхээс ялын дээд хэмжээг оноосон билээ.
Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Өнөөдөр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах хүний эрх зөрчигдсөн асуудлаар ял эдэлж буй Т.Чимгээтэй уулзлаа.
Албан бус эх сурвалжийн мэдээлснээр Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар ялтан Т.Чимгээтэй холбоотой асуудлыг хэлэлцсэн байна. Учир нь, түүний судсаар хар тамхи тарьж, сансууруулж улмаар нүцгэн зураг, бичлэгийг нь нөхөрт нь явуулсан байж болзошгүй байдал илэрчээ.
Харин С.Чимэгээгийн хувьд сэтгүүлчийн асуултанд хариулахдаа, “Хоригдож байх хугацаанд маш хэцүү байсан. Ариун цэврийн хэрэгсэлгүй, өрөөн дотроо шууд бие засдаг зоорийн өрөөнд хоригддог байсан. Миний амьдралыг орвонгоор нь эргүүлсэн. Миний амьдрал хар дарсан зүүд болсон. Миний том хүүхэд намайг шоронд байхад өнгөрсөн. Би миний охины үхэл энэ хэрэгтэй холбоотой гэж бодож байна, дахиж шалгуулахыг хүсдэг.” гэлээ.
LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Түгжрэл, төвлөрлийг сааруулах Монголын хамгийн урт худалдааны “Цонжин Зах”-ын талбайн борлуулалт эхэллээ

Монголчуудын хувьд худалдаа үйлчилгээ авах, зах худалдааны төвүүдийг зорих нь өдөр тутмын амьдралын

2026-06-23

Ж.НЯМДУЛАМ: НИЙТИЙН АЛБАН ТУШААЛД ХҮЙСИЙН ТЭНЦВЭРТЭЙ ТОМИЛГОО ХИЙХ ХЭРЭГТЭЙ

Нийтийн албан тушаал тэр дундаа удирдах шатны албан тушаалд хүйсийн тэнцвэртэй байдлыг хангах асуудл

2026-05-27

Гэмт хэрэг үйлдэж олсон 1,5 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэлээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс шалгаж шилжүүлсэн Ж, Г нарт холбогдох эрүүгийн хэргий

2026-05-06