2022 онд төрийн өмчийн байрны түрээсийн орлогоо 21.9 тэрбумыг олжээ

2023-04-24 349 0

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд сайд Н.Учрал Засгийн газраас хэрэгжүүлж буй “Таван Ш” ажиллагааны хүрээнд төрийн мэдээллийг хэрхэн шилэн болгож байгаа талаараа долоо хоног бүрийн даваа гаригт мэдээлэл хийдэг уламжлал тогтсон.

Өнөөдөр мэдээлэл хийхдээ “Нийт 1745 компани ба хуулийн этгээдийн төрийн өмчийн 314 байр, объект дахь 148,699 ам.дөрвөлжин талбайн түрээсийн мэдээллийг shilen.gov.mn-д байрлууллаа. Төрийн өмчийн байр талбайн түрээсийн нийт орлого 2022 оны байдлаар 21.9 тэрбум төгрөг байна. Түрээсийн орлогоос улсын төсөвт өнгөрсөн оны байдлаар 7.7 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн. Төрийн өмчийн байруудыг бусдад хэрхэн үр ашигтайгаар түрээслүүлж, төсөв бүрдүүлж буй нь чухал.

Мөн өнгөрсөн долоо хоногт “ТӨК-уудын ТУЗ-ийн талаар “Эрдэнэс-Тавантолгой”, МИАТ, ДЦС гэх мэт томоохон аж аухйн байгууллагуудын мэдээллийг нэгтгэсэн.

Хөдөө аж ахуйг дэмжих сангийн зээлийн мэдээлэл нэмэгдэхийн хэрээр үлдэгдэл өсөж байна. 8999 зээлийн мэдээлийг ил тод болгоход 169.9 тэрбум төгрөгийн авлага нэмэгдлээ. Цаашид Засгийн газрын бүх сангийн мэдээллийг ил тод болгоно. Ерөнхий сайдын албан даалгаврын дагуу зургаадугаар сарын 1-нээс өмнө олон нийтэд мэдээллээ ил болгохгүй бол тухайн албан тушаалтанд хариуцлага тооцож, АТГ-т шилжүүлнэ” гэлээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Иргэдийн хяналт, оролцооны үр дүнд авлигатай тэмцэх, төрийн байгууллагуудын хариуцлага, ил тод байдлыг сайжруулах боломжтой гэв

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар өнөөдөр /2026.06.22/ АН

2026-06-22

“Монгол Улсын Засгийн газар–Хөгжлийн түншүүдийн уулзалт” боллоо

Монгол Улсын Засгийн газар “Тогтвортой өсөлт, хүртээмжтэй ирээдүйн төлөө хамтдаа” сэдвийн хүрээнд Хө

2026-06-19

ХББОС-ын сайд, Монгол-Польшийн ЗГ хоорондын комиссын хуралдааны хоёр талын даргалагч нар хооронд цахим уулзалт хийлээ

Хот байлгуулалтын сайд, Монгол-Польшийн Засгийн газар хоорондын комиссын хуралдааны хоёр талын дарга

2026-05-19