Шороон шуурганы улмаас хоёр иргэн төөрчээ

2023-04-19 377 0

Өчигдөр болсон цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас нэг айлын гэр нурж, хоёр иргэн төөрчээ.

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Шарга багийн “Халиун-Энгэрийн мод толгой” гэдэг газар тус  сумын харьяат иргэн Б дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 18:00 цагт явганаар мал тууж яваад сураггүй болжээ. Энэ тухай дуудлагыг мөн өдрийн 20:57 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цагаан-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 73 дугаар ангийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, тус сумын мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд иргэн Б /53 настай, эмэгтэй/-г 04.19-ний өдрийн 00:17 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 00:50 цагт тус багийн Халиун-Энгэрийн харгайт гэдэг газраас эсэн мэнд олжээ.

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост багийн “Шугшаа”-гийн 7 дугаар гудамжинд тус сумын харьяат иргэн Ө 04.18-ны өдрийн 16:00 цагт гэрээсээ явган гараад сураггүй болсон тухай дуудлагыг 04.19-ний өдрийн 01:40 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гурвантэс сум дахь Гал түймэр, унтраах аврах 67 дугаар анги, цагдаагийн тасгийн алба хаагчид, Гурвантэс сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд иргэн Ө дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн 03:40 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул 05:20 цагт түр зогсоожээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Түгжрэл, төвлөрлийг сааруулах Монголын хамгийн урт худалдааны “Цонжин Зах”-ын талбайн борлуулалт эхэллээ

Монголчуудын хувьд худалдаа үйлчилгээ авах, зах худалдааны төвүүдийг зорих нь өдөр тутмын амьдралын

2026-06-23

Ж.НЯМДУЛАМ: НИЙТИЙН АЛБАН ТУШААЛД ХҮЙСИЙН ТЭНЦВЭРТЭЙ ТОМИЛГОО ХИЙХ ХЭРЭГТЭЙ

Нийтийн албан тушаал тэр дундаа удирдах шатны албан тушаалд хүйсийн тэнцвэртэй байдлыг хангах асуудл

2026-05-27

Гэмт хэрэг үйлдэж олсон 1,5 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэлээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс шалгаж шилжүүлсэн Ж, Г нарт холбогдох эрүүгийн хэргий

2026-05-06