Ч.Хүрэлбаатар:Нүүрснээс гадна, зэс, жонш, төмрийн хүдэр, цайр биржээр борлуулна

2023-04-10 413 0

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар талаар Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Монгол Улсын эдийн засаг 2022 онд 4.8 хувиар өслөө. Цаашид бид эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх, өндөр хувь хэмжээнд хүргэх бодлогыг гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай.

Манай улсын эдийн засаг энэ онд дор хаяж зургаан хувиар өсөх боломжтой. Хөрөнгө оруулалтын болон Ашигт малтмалын тухай хуулийн төслийг Засгийн газраас ойрын хугацаанд өргөн мэдүүлэх тухайд гишүүд санал нэгдлээ. Энэ чиглэлээр бид ажиллаж байна. Хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх хууль эрх зүйн орчныг бий болгох шаардлагатай.

Төсвийн үндсэн тэнцэл эерэг байх нь макро эдийн засгийг тогтворжуулахад гол үүрэг гүйцэтгэдэг. Инфляцыг буулгахад чиглэсэн төсвийн бодлогыг цаашид тууштай хэрэгжүүлнэ.

Уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр зарах үйл ажиллагааг нэмэгдүүлнэ. Нүүрс дээр нэмээд зэс, цайр, жонш гээд экспортын бүтээгдэхүүнийг биржээр зарна. Төсвийн орлого нэмэгдэхэд төсөвт тодотгол хийдэг хууль эрх зүйн орчин байхгүй. Зөвхөн орлого буурах үед зардлыг танах зориулалттай төсвийн тодотгол хийх хууль эрх зүйн орчин үйлчилж байна” гэлээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

БАРИМТ: “Эрдэнэт”-ийн Ажлын хэсгийн саналаар гэрээ байгуулсан байтал Ц.Даваацэрэнг шүүх яагаад “санал аваагүй” гэж буруутгав?

Монгол, Оросын хамтарсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал асан Ц.Даваацэрэнг тус үйлдвэрийн

2026-08-12

Хүчтэй сөрөг хүчин хүчгүй олонхоос хүчтэйг АН-ынхан харууллаа

УИХ-ын хаврын чуулган өнгөрсөн 3 дугаар сарын 16-нд эхэлсэн. Нийт 33 хууль, тогтоолын төсөл хэлэлцэх

2026-07-02

УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ

Та бүхэнд Олон Улсын Парламентын Холбоо байгуулагдсаны 137 жилийн ой, Олон улсын парламентын өдрийн

2026-06-30