Л.Наранбаатар: Аудитын тайлангийн дүгнэлттэй санал нийлэхгүй тул гомдол гаргана

2023-04-10 473 0

Аудитын байгууллагаас хийсэн шалгалтаар Хөтөлийн Цемент Шохой ХК-иас 462 тэрбум санхүүгийн зөрчил илрүүлжээ. Компаний гүйцэтгэх захирал хувьдаа хэрэглэсэн, бумба, уулын тахилгад зарцуулсан, спортын уралдаан тэмцээн зохион байгуулсан, их хэмжээний илүүдэл нөөц бүрдүүлсэн гэхчлэнгээр Цемент Шохой ХК 2022 онд санхүүгийн сахилга батгүй ажилласныг аудитын байгууллага тогтоогоод байна.

Харин  Цемент Шохой ХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатар аудитын байгууллагын дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнгүй, өнөөдөр хэвлэлийн хурал хийж, тайлбар хийв. Тухайлбал, тэрбээр бумбаны тахилгад зарцуулсан хөрөнгийг уламжлалыг эвдэхийг хүсээгүй гэж тайлбарлав.

Л.Наранбаатар “Бумбаны тахилгад 183 сая төгрөг зарцуулсан гэж буруу ташаа мэдээлэл явж байна. Амарбаясгалан хийдэд жил бүр монголчууд очдог, 3-40 мянган цугладаг.

Манай үйлдвэр тухайн жилийнхээ үйл явцыг даатгаж, удирдлагууд нь очиж ёсчилдог ёс заншил тогтоод 40 жил болж байна. Нэгэнт тогтсон ёс заншил, уламжлалтай холбоотой зүйлд компаниас гар татаж чадаагүй. Тиймээс 5.9 сая төгрөг зарцуулсан. Гэхдээ захирал миний бие очиж чадаагүй. Манай инженер, ажилчид очиж, үйлдвэрээ даатгаад ирсэн” гэх тайлбарыг өгөв.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

МОНГОЛ-ЯПОНЫ ХОТ БАЙГУУЛАЛТЫН ХӨГЖЛИЙН ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Япон Улсын газар, дэд б

2026-10-06

СОНГИНОХАЙРХАН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ДҮҮРГИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР АНГИОГРАФИЙН АППАРАТ СУУРИЛУУЛЛАА

Эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдийн эрэлт хэрэгцээнд нийц

2026-09-10

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний

2026-09-10