ЭМЯ: Шинээр 77 тохиолдол бүртгэгдлээ

2021-03-05 858 0

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.03.05/ хийлээ.

ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа: 

“Сүүлийн хоногт 13,206 хүнээс коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ хийслээ. Шинжилгээний  явцад 77 хүнээс халдвар илэрч,  нийт бүртгэгдсэн халдварын тоо 3,153 болж байна.

Шинээр бүртгэгдсэн 77 тохиолдол бүгд Улаанбаатарт бүртгэгдсэн. 77 хүний 71 нь халдварын батлагдсан тохиолдлын ойрын хавьтал байна. Таван хүний халдвар авсан эх уурхайг тогтоохоор ажиллаж байна. Нэг шинэ голомт илэрсэн бөгөөд хавьтлуудыг илрүүлж тусгаарлаж авлаа.  Сүүлийн 24 цагт 27 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан” гэлээ.

Халдварын эх уурхайг тодорхойлж буй таван тохиолдлын байршлыг танилцуулбал,

  • Сонгинохайрхан дүүргийн 33,35,36 дугаар хороо,
  • Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо байна.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Богдхан ууланд гарсан түймэрт 56 га талбай өртсөн байна

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г. Ариунбуян нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Богдхан уулан

2025-04-29

Цасан болон шороон шуурга шуурахыг онцгойлон АНХААРУУЛЖ БАЙНА

Өнөөдөр Өвөрхангайн зүүн болон өмнөд, Төв аймгийн баруун болон өмнөд хэсэг, Дундговь аймгийн нутгаар

2025-04-25

Согтуурсан үедээ төрсөн ахынхаа толгойн тус газарт нь заазуурджээ

Согтуурсан үедээ төрсөн ахынхаа толгойн тус газарт нь заазуурдсан хэрэг гарчээ. Тодруулбал, СХД-и

2025-04-23