Сайн мэдээ: “Тавантолгой түлш” ХХК-ийнхан БНТУ-д монгол гэр хандивлалаа

2023-02-16 531 0
“Тавантолгой түлш” ХХК-ийн ажилтан, албан хаагчид Бүгд найрамдах Турк улс, Сирийн ард иргэдэд туслах “Нэг дэлхий-Нэг гэр бүл” хандивын аянд нэгдэж, таван ханатай монгол гэр хандивлалаа. Тус компанийнхан газар хөдлөлтийн хор уршигт нэрвэгдсэн иргэдэд туслах аяныг дотооддоо өрнүүлсэн байна. Хандиваар цуглуулсан мөнгөөр монгол гэр худалдан авч бэлэглэж байгаа нь энэ аж.
Тус компанийнхан сайн үйлсийн аяныг дэмжиж ажилладаг гэдгийг тус компанийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн дарга Ч.Буянжаргал хэлж байлаа. 2022-2023 оны галлагааны улиралд амьдралын боломж муутай 100 гаруй айл өрхөд сайжруулсан шахмал түлш, хүнсний тусламжийг үзүүлсэн байна.
LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Түгжрэл, төвлөрлийг сааруулах Монголын хамгийн урт худалдааны “Цонжин Зах”-ын талбайн борлуулалт эхэллээ

Монголчуудын хувьд худалдаа үйлчилгээ авах, зах худалдааны төвүүдийг зорих нь өдөр тутмын амьдралын

2026-06-23

Ж.НЯМДУЛАМ: НИЙТИЙН АЛБАН ТУШААЛД ХҮЙСИЙН ТЭНЦВЭРТЭЙ ТОМИЛГОО ХИЙХ ХЭРЭГТЭЙ

Нийтийн албан тушаал тэр дундаа удирдах шатны албан тушаалд хүйсийн тэнцвэртэй байдлыг хангах асуудл

2026-05-27

Гэмт хэрэг үйлдэж олсон 1,5 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэлээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс шалгаж шилжүүлсэн Ж, Г нарт холбогдох эрүүгийн хэргий

2026-05-06