Т.Доржханд: Байгаа тогтолцоогоо сайжруулахыг шаардаж байгаа

2023-02-13 414 0

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-аас тогтоол баталж Зөвлөлдөх зөвлөл байгуулсан. Мөн энэхүү зөвлөлд дэмжлэг үзүүлэх ажлын хэсэг байгуулсан юм. Уг ажлын хэсгийн ахлагч УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохүсүрэн, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Т.Доржханд нар Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийн хамт мэдээлэл хийлээ.

С.Одонтуяа: -Шинэ Үндсэн хуулийн төслийг АН дэмжихгүй. Цаг хугацааны хувьд боломжгүй. Дээрээс нь энэ төсөлд дэмжиж болохооргүй олон заалт орсон байна лээ. Харин үүнээс наана УИХ-ын сонгуулийн тухай, Улс төрийн нарийн тухай хуулиа өөрчлөх хэрэгтэй. Ард иргэд улстөржилт, намчирхалаас залхаж байна. Тиймээс сонгуулийн тогтолцоог сайжруулж, парламентын ардчиллыг боловсронгуй болгохын төлөө ажиллахад бэлэн байна. Шинэ Үндсэн хуулийг бол дэмжихгүй.

Т.Доржханд: -Шинэ Үндсэн хууль гэдэг асуудлыг огт гаргаж ирээгүй. Харин байгаа тогтолцоогоо сайжруулахыг шаардаж байгаа. Үүний тулд иргэдэд мэдээллээ сайн өгөх хэрэгтэй. Зөвлөлдөх зөвлөл иргэдийн санал хүсэлтийг нэгтгээд УИХ-д өргөн мэдүүлнэ гэж ойлгосон. Энэ ажлаа яаралтай хийх хэрэгтэй.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

БАРИМТ: “Эрдэнэт”-ийн Ажлын хэсгийн саналаар гэрээ байгуулсан байтал Ц.Даваацэрэнг шүүх яагаад “санал аваагүй” гэж буруутгав?

Монгол, Оросын хамтарсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал асан Ц.Даваацэрэнг тус үйлдвэрийн

2026-08-12

Хүчтэй сөрөг хүчин хүчгүй олонхоос хүчтэйг АН-ынхан харууллаа

УИХ-ын хаврын чуулган өнгөрсөн 3 дугаар сарын 16-нд эхэлсэн. Нийт 33 хууль, тогтоолын төсөл хэлэлцэх

2026-07-02

УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ

Та бүхэнд Олон Улсын Парламентын Холбоо байгуулагдсаны 137 жилийн ой, Олон улсын парламентын өдрийн

2026-06-30