У.Хүрэлсүх: Үнийн өсөлтийг нэн яаралтай хязгаарлах хэрэгтэй

2022-04-07 730 0

“Монголын эдийн засгийн чуулган-2022” Төрийн ордонд эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүлснийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар чуулганд оролцогсдод уншиж танилцууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг тоймлон хүргэе.

Тэрбээр,

Гадаад орчны хүндхэн эрсдлүүд тулгарч байгаа ч дотооддоо үнийн өсөлтийг хязгаарлаж, иргэдийнхээ бодит орлогыг хамгаалах, хилийн нэвтрэн өнгөрүүлэх чадавхыг сайжруулах, экспортыг богино хугацаанд сэргээх, төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн хэлбэлзлийг тогтворжуулах, бүтээн байгуулалтаа эрчимжүүлэхэд онцгой анхаарч, бодит үр дүн гаргах шаардлагатай байна. Мөн богино хугацаанд гол нэрийн бараа, үйлчилгээний үнэ болон нийлүүлэлтийн тогтвортой байдал, ялангуяа хүнс, шатахууны хангамжийн найдвартай байдлыг хангах чиглэлээр хувийн хэвшилтэйгээ хамтран шаардлагатай арга хэмжээг нэн яаралтай авч хэрэгжүүлэх нь зүйтэй.

Цаашлаад ажилдаа эзний ёсоор хандаж, хийрхсэн улс төр, хэрүүл тэмцлээс ангид байж, бүх шатны төрийн байгууллагын хүнд суртал, дарамт шахалтыг халж, сахилга бат, дэг журмыг чанд сахин, харилцан уялдаатай, түргэн шуурхай ажиллах нэн хариуцлагатай цаг үе тохиож байгааг Төрийн тэргүүний хувьд онцлон сануулъя.

Хэдийгээр цаг үеийн томоохон сорилтууд байгаа ч “Халамжаас хөдөлмөрт”, “Олборлолтоос боловсруулалтад”, “Импортоос экспортод” гэсэн эдийн засгийн аюулгүй байдал, тусгаар тогтнолыг хангах суурь гурван шинэчлэлээ тууштай хэрэгжүүлэх ёстой. Ялангуяа цар тахал, олон улсын геополитикийн асуудлууд нь Монгол Улс эдийн засгийн тусгаар тогтнол, аюулгүй байдлаа нэн яаралтай эрс сайжруулахыг тод санууллаа.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

ЗГ-ын хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ -Төрийн байгууллагууд

2026-04-15

ЭЗБХ: 17 сая еврогийн зээлийн хэлэлцээрийг дэмжив

Монгол Улсын УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан дээр улсын эрчим хүчний салбар

2026-04-07

Discover How to Maximize Your Leading Casino platform Welcome Promo Canada 4

The Art of Choosing the Right Casino When you're on the hunt for the leading gaming club welcome

2026-03-25