Вакцинжуулалтын ажил маргаашаас албан ёсоор эхэлнэ

2021-02-22 734 0
Энэтхэгийн Засгийн газраас Монгол Улсад буцалтгүй тусламжаар олгож буй 150 мянган тун буюу 75 000 хүнийг дархлаажуулах вакцин ирсэн. Вакцины дээжээс албан ёсоор хүлээлгэн өгөх ёслол өнөө өглөө “Буянт Ухаа” олон улсын нисэх буудалд болж, Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханд хүлээлгэн өгсөн юм. .
 
Шадар сайд С.Амарсайхан хэлэхдээ, “БНЭУ-ын буцалтгүй тусламжаар ДЭМБ-аас бүртгэсэн AstraZeneca вакцин хүлээн авлаа. Нийт дөрвөн төрлийн вакцин орж ирнэ. Хуваарийн дагуу цар тахлын голомтод ажиллаж байгаа ажилтан албан хаагчдаасаа эхэлж вакцинжуулах төлөвлөгөөтэй. Вакцинжуулалтын ажлыг эхний хоёрдугаар улиралд багтааж дуусгана. Вакцинжуулалтын ажил маргаашаас албан ёсоор эхэлнэ” хэмэээн мэдэгдлээ.
LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Гэмт хэрэг үйлдэж олсон 1,5 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэлээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс шалгаж шилжүүлсэн Ж, Г нарт холбогдох эрүүгийн хэргий

2026-05-06

“Морин хуур“ болон “Монгол тэмээний өдөр”-өөр БҮХ НИЙТЭЭР АМРАХГҮЙ. Өв соёлоо тунхаглан хамгаалах зорилготой ТЭМДЭГЛЭЛТ ӨДӨР

Н.Батсүмбэрэл тэргүүтэй найман гишүүн зургаадугаар сарын 07-ныг "Морин хуурын өдөр", нэгдүгээр сарын

2026-03-11

Энэ сарын 20-ныг хүртэл хүйтний эрч эрс чангарана

Энэ сарын 20-ныг хүртэл нийт нутгаар хүйтний эрч эрс чангарахыг анхааруулж байна Цаг уурын байгуу

2026-01-18