БОАЖ-ын сайд Н.Уртнасангийн төрийн мөнгийг гарын үсэг зурж, гарынхаа салаагаар урсгаж байгааг харсаар суух уу

2022-01-06 703 1

Төсвийн хөрөнгөөр аялал зугаалга, ой тэмдэглэх, урлагийн наадам, уралдаан тэмцээн, шинэ жил болон баяр ёслолын аливаа арга хэмжээг санхүүжүүлэхгүй байх дүрэм, горим гаргаад ч нэмэр алга. Үүний нэг жишээг сая болж өнгөрсөн шинэ жилийн баяраар Байгал орчин, аялал жуулчлалын яам үлгэрлэв.

Тодруулбал,  Засгийн газрын 2021 оны 10-р сарын 27-ны өдрийн хуралдаанаар “Төрийн байгууллагуудыг шинэ жилийн баяр тэмдэглэхийг хориглоно” гэх шийдвэр гаргасан.

Гэтэл БОАЖЯ-ны удирдлагууд дээрх шийдвэрийг үл тоон яамныхаа нийт алба хаагчдад нийт 12,312,000 төгрөгийн Хүрээлэн буй орчны бодлого, удирдлага, хөтөлбөрийн зардлаас гаргахыг тушаасан шийдвэр гаргаж, бэлэг тараасан байна.

Төсвийн хариуцлага, сахилга батыг чанд мөрдөх үүрэгтэй Байгал орчин, аялал жуулчлалын яамны удирдлагууд Good price дэлгүүрээс худалдан авах чиглэл өгч, улмаар 81,000 төгрөгийн үнэлгээ бүхий дархлаа дэмжих багцыг ажилчиддаа бэлэглэж төрийн мөнгийг ашиггүй зарцуулжээ. Энэ мэт төрийн мөнгийг гарын үсэг зурж, гарынхаа салаагаар урсгаж байгааг харсаар суух уу…?

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

МОНГОЛ-ЯПОНЫ ХОТ БАЙГУУЛАЛТЫН ХӨГЖЛИЙН ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Япон Улсын газар, дэд б

2026-10-06

СОНГИНОХАЙРХАН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ДҮҮРГИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР АНГИОГРАФИЙН АППАРАТ СУУРИЛУУЛЛАА

Эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдийн эрэлт хэрэгцээнд нийц

2026-09-10

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний

2026-09-10