Д.Ганбат: Дарга, цэргээ сонгосон МАН-ынханд баяр хүргэмээр байгаа ч ичиж байна

2021-12-09 1042 3

УИХ-ын ээлжит чуулган өнөөдөр /2021.12.09/  51.3 хувьтайгаар эхэлж, баталсан хууль, УИХ-ын тогтоолуудын эцсийн найруулгыг сонссон.  Хуралдаанаар Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав.

Чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат хэлэхдээ, “Азид анх удаа байгуулагдсан нам гэнэ. 100 жил болсон гэнэ. Монгол Улсдаа ууган улс төрийн хүчин гэж байгаа. Гэтэл БНСУ-д 13 настай монгол охин зургаан цаг зодуулсан, долдугаар сарын 1-нд. Гэтэл энэ мэдээг манайх сонингоос олж мэдсэн байгаа.  Уг нь дарга цэргээ сонгогдсонд нь баяр хүргэмээр байгаа ч ичиж байна аа. Ийм ууган улс төрийн хүчинтэй байх ч гэж. Тэнд ажиллаж байгаа Элчин саядын яамныхантайгаа яаж хариуцлага тооцох юм бэ. Ийм байж юун иргэдийн хувийн мэдээлэл яриад байгаа юм. Гадаад харилцааны сайд,  Элчин сайдтайгаа хариуцлага тооц. Өмнөд Солонгост амьдарч байгаа ард иргэдийнхээ амьдралын нөхцөлтэй танилц. Энэ иргэдийн өмнөөс бид яриахгүй бол өөр хэн ярих вэ. Бид энэ асуудлыг АН-ын бүлэг дээр ярих болно.” гэжээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

ХЗБХ: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2026.10.06/ 60.7 хувийн ирцтэй хуралдлаа. Байнгын

2026-10-06

МОНГОЛ-ЯПОНЫ ХОТ БАЙГУУЛАЛТЫН ХӨГЖЛИЙН ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Япон Улсын газар, дэд б

2026-10-06

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний

2026-09-10