Д.Ганбат: “Оюутолгой“-н ТУЗ-д суугаа гурван гишүүн жилийн 280 сая төгрөгийн цалин авч байна

2021-11-08 707 0

Ардчилсан намын бүлгээс өнөөдрийн хуралдаанаараа хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийсэн. Тус бүлэг өнөөдөр 2022 оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлэгт завсарлага авах талаар хэлэлцсэн байна. УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Байгалийн баялгийн үр өгөөжийг ирээдүйдээ зориулан хадгалах ёстой. Үе үеийн Засгийн газар хэрэгцээтэй үедээ ашиглаж болохгүй гэж хуульчилсан. Оюутолгойн гэрээнд алдаатай оноотой зүйл бий. Гэрээг сайжруулах асуудлыг АН-ын бүлэг дэмжиж байгаа гэж мэдэгдсэн.

АН-ын бүлгийн дарга Д.Ганбат: “2022 онд маш их алдагдалтай төсөв батлах гэж байгаа. Эдийн засгаа тэлэх, орлого олох ямар ч нааштай зүйл байхгүй. Хойшлуулж болохуйц олон хөрөнгө оруулалтыг тусгасан. Жишээ нь, музей, соёлын төв барих зэргээр шаардлагагүй хөрөнгө оруулалт их байгаа. Үүнээс гадна тэтгэвэр, цалин нэмэх талаар нэг ч үг, өгүүлбэргүй төсөв болсон учраас бид татаж авч,сайжруулах хэрэгтэй.

Оюутолгойн ТУЗ-д суугаа гурван гишүүн жилдээ 100 мянган долларын цалинтай буюу жилдээ 280 сая төгрөг юм билээ.

Харин тус компанид ажиллаж байгаа хүмүүсийн 95 хувь нь монголчууд. Цалингаа хэлэхгүй нууц байгааг ажлын хэсгийнхэн хэлж байна” гэсэн юм.

Сануулахад, “Оюу толгой” компанийн ТУЗ-д “Аспайр майнинг” компанийн гүйцэтгэх захирал Зундуйсүрэнгийн Ган-Очир, “J.P Morgan”-д татварын аналистаар ажиллаж байсан Э.Баясгалан, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди нар ажилладаг билээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

МОНГОЛ-ЯПОНЫ ХОТ БАЙГУУЛАЛТЫН ХӨГЖЛИЙН ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Япон Улсын газар, дэд б

2026-10-06

СОНГИНОХАЙРХАН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ДҮҮРГИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР АНГИОГРАФИЙН АППАРАТ СУУРИЛУУЛЛАА

Эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдийн эрэлт хэрэгцээнд нийц

2026-09-10

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний

2026-09-10