Н.Алтанхуяг: Дарханы зам, газрын тосны үйлдвэр хэзээ ашиглалтад орохыг надад хэлж өгөөч

2021-06-14 1180 3

УИХ дахь АН-ын бүлэг ээлжит хуралдаанаараа дараахь асуудлуудыг хэлэлцжээ.

-Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл,

-Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл,

-Коронавируст халдварын өнөөгийн нөхцөл байдал зэрэг гурван асуудлын талаар хуралдлаа. Уг хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр, “Засгийн газар мөрийн хөтөлбөр баталчихсан. Түүндээ уялдуулсан төлөвлөгөө боловсруулмаар байна. Хэрэгтэй, хэрэггүй хууль олныг баталж байна. Биелэх боломжтой хуулиа л одоо батлах хэрэгтэй юм. Та нар үнэхээр Монголын хөгжлийн бодлого төлөвлөдөг юм бол Дарханы зам хэзээ ашиглалтад орохыг, Газрын тосны үйлдвэр хэзээ ашиглалтад орохыг надад хэлж өгөөч. Яагаад ажил чинь явахгүй байна гэхээр тогтолцоо чинь буруу байна. Засгийн газрын нэг агентлаг нь хөгжлийн бодлого тодорхойлох гэхээр, яамтайгаа зөрчилддөг. Тогтолцоогоо өөрчилж байж та нарын ажил явна” гэлээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Хүчтэй сөрөг хүчин хүчгүй олонхоос хүчтэйг АН-ынхан харууллаа

УИХ-ын хаврын чуулган өнгөрсөн 3 дугаар сарын 16-нд эхэлсэн. Нийт 33 хууль, тогтоолын төсөл хэлэлцэх

2026-07-02

УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ

Та бүхэнд Олон Улсын Парламентын Холбоо байгуулагдсаны 137 жилийн ой, Олон улсын парламентын өдрийн

2026-06-30

Иргэдийн хяналт, оролцооны үр дүнд авлигатай тэмцэх, төрийн байгууллагуудын хариуцлага, ил тод байдлыг сайжруулах боломжтой гэв

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар өнөөдөр /2026.06.22/ АН

2026-06-22