Хэнтий аймагт болох УИХ-ын нөхөн сонгуульд АН-аас Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нарын нэг өрсөлдөнө

2021-06-14 1309 9

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх илт, давуу ялалт байгуулсан. Ингэснээр Сонгуулийн тухай хуулийн дагуу бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрүүлэх тухай шийдвэрийг санал хураалт дууссан өдрөөс хойш арав хоногийн дотор сонгуулийн төв байгууллага Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх юм.

УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх ялалт байгуулж Ерөнхийлөгч болж байгаатай холбогдуулан Хэнтий буюу УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулах юм. Тодруулбал, тус тойрог нь гурван мандаттай бөгөөд тус тойргоос У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ нар ялалт байгуулж байв.

Нөхөн сонгуулийг ирэх аравдугаар сард Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуультай хамтатган хийнэ гэх мэдээлэл байгаа юм.  Харин АН-аас УИХ-ын нөхөн сонгуульд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Монгол Улсын Баатар Э.Бат-Үүл нарын нэг өрсөлдөх мэдээлэл байна.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

МОНГОЛ-ЯПОНЫ ХОТ БАЙГУУЛАЛТЫН ХӨГЖЛИЙН ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Япон Улсын газар, дэд б

2026-10-06

СОНГИНОХАЙРХАН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ДҮҮРГИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР АНГИОГРАФИЙН АППАРАТ СУУРИЛУУЛЛАА

Эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдийн эрэлт хэрэгцээнд нийц

2026-09-10

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний

2026-09-10