Ч.Ганжавхлан 20 хүүхдэд гар утас бэлэглэнэ

2021-04-12 983 0

“Лантуун дохио” ТББ-ыг үүсгэн байгуулагч, “Ид шидийн орон” төслийг хэрэгжүүлэгч Ч.Ганжавхлан олон олон хүүхдүүдэд буянтай үйлс хийдэг нэгэн билээ. Тэрбээр энэ удаа гар утасгүйн улмаас хичээлээ хийж чадахгүй байгаа 20 сонгон авч гар утас бэлэглэхээр болжээ. Тэрбээр “Цас шиг гоё мэдээ. Датагүй,утасгүй учраас хичээлээ хийж чадахгүй байгаа 20 хөөрхөн хүүхдүүдэд очих багц маань бэлэн. 9gb дататай дугаар, Note2 утас, цэнэглэгч, наалт. Хүсээд ч, хичээгээд ч тэгш боломжгүй нөхцөлд хүүхдүүдээ сайн хүн бол гэдэг бид муу томчууд. Харин энэ бүхнийг боломжтой болгох гэж, бага ч гэсэн өөрчлөлт гэрэл гэгээ авч ирэх гэж олон ид шидтэй гар ажилласаар л байгаа. Утас авах боломж олгосон, байнгын маш том дэмжигч хамтрагч Klaus Matthias Martin Moeller нартаа баярлалаа. Өөрсдөө зөвшөөрдөг бол маш том дэмжлэгүүдээр нь гайхуулмаарУтас хямдруулсан Теди төвийн Туваандаа гэр бүлд нь баярлалаа. @batsaikhan batsuuri Хүүхэд бүрт дататай дугаар бэлэглэсэн Mobicom доо баярлалаа. 50 хүүхэд датандаа санаа зовохгүй хичээл номоо хийх боллоо. Мэдээж дата дуусна, харин цэнэглэх датанд битгий санаа зов гэж нэрт зохиолч Д.Оюунчимэг Дашийн Оюунчимэг эгч маань УсГал зохиолоо Ид шидийн орон сайн үйлсийн дэлгүүрт маань хандивлаж “та нар минь зараад хичээл номдаа шамдах хүүхдүүдэд дата авч өгөөрэй” гэв. Ингээд ид шид бүтэж бид зөвхөн хичээлээ хийж байгаад нь хяналт тавьж, хөтөлбөрүүддээ хамруулах боломжтой боллоо. Мэдээж бүүр өгөх биш цаг сайхан болтол хэрэглүүлнэ, сайн байвал , гэр бүлтэй нь жижигхээн гэрээ хийнэ гм зохицуулалтууд хийгдэнэ. Жич. 20 хүүхдээ сонгоод судлаад хэрэгжүүлж байгаам шүү.” хэмээсэн байна.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

“Морин хуур“ болон “Монгол тэмээний өдөр”-өөр БҮХ НИЙТЭЭР АМРАХГҮЙ. Өв соёлоо тунхаглан хамгаалах зорилготой ТЭМДЭГЛЭЛТ ӨДӨР

Н.Батсүмбэрэл тэргүүтэй найман гишүүн зургаадугаар сарын 07-ныг "Морин хуурын өдөр", нэгдүгээр сарын

2026-03-11

Энэ сарын 20-ныг хүртэл хүйтний эрч эрс чангарана

Энэ сарын 20-ныг хүртэл нийт нутгаар хүйтний эрч эрс чангарахыг анхааруулж байна Цаг уурын байгуу

2026-01-18

Сурагчдын амралт ирэх сарын 15-наас эхэлнэ

2025-2026 оны хичээлийн шинэ жилийн өвлийн амралт ирэх сарын 15-наас эхэлнэ. Тодруулбал, НИЙСЛЭЛ

2025-11-20