Л.Оюун-Эрдэнэ: Дөрөвдүгээр сарын 5-19-нд хатуу ХӨЛ ХОРИО тогтоох нь тодорхой болж байна

2021-03-26 1438 2

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  коронавирусийн эсрэг вакциныг татан авах ажлыг хэрхэн зохион байгуулж буй талаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр, Дөрөвдүгээр сар гараад хатуу хөл хорио тогтоох нь ойлгомжтой боллоо. Хөл хорио тогтоох сүүлийн хугацаа дөрөвдүгээр сарын таван байх болно гэж урьдчилсан байдлаар үзэж байна. Хэрэв тогтоохоор бол 14 хоногийн өмнө иргэддээ урьдчилж хэлнэ.

Монгол Улс хүн амаа вакцинжуулсан үзүүлэлтээрээ Дэлхийд 16-17 дугаарт байгаа. Коронавирус сэргийлэх ганц гарц нь вакцинжуулах юм. Дөрөвдүгээр сард вакцинжуулалтыг өргөн хүрээнд хийнэ. Бид ОХУ-тай 300,000 тунг нь тусламжаар, нэг сая тунг арилжааны шугамаар авахаар хөөцөлдсөн.

Өчигдөр Элчин сайд Д.Даваа утасдаж, манай дугаарлалт урагшилсан тухай таатай мэдээлэл дуулгасан. Өнөөдрөөс гэрээ хэлэлцээр хийгдэнэ. Мөн Энэтхэг улсын Засгийн газартай АстраЗенека вакцин авахаар хэлэлцэж байгаа. Энэ талаар олон нийтэд мэдээлэл цаг хараахан болоогүй” гэлээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

ӨВӨР МОНГОЛООР АЯЛЖ, НААДАМ ҮЗЭЦГЭЭЕ: АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ДЭМЖИХ ЗОРИЛГО БҮХИЙ 36 ДАХЬ УДААГИЙН НААДАМ

Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий "Өвөр Монголоор аялж, наадам үзэцгээе" сэдэвт Өвөр Монголын 36

2026-07-22

Түгжрэл, төвлөрлийг сааруулах Монголын хамгийн урт худалдааны “Цонжин Зах”-ын талбайн борлуулалт эхэллээ

Монголчуудын хувьд худалдаа үйлчилгээ авах, зах худалдааны төвүүдийг зорих нь өдөр тутмын амьдралын

2026-06-23

Ж.НЯМДУЛАМ: НИЙТИЙН АЛБАН ТУШААЛД ХҮЙСИЙН ТЭНЦВЭРТЭЙ ТОМИЛГОО ХИЙХ ХЭРЭГТЭЙ

Нийтийн албан тушаал тэр дундаа удирдах шатны албан тушаалд хүйсийн тэнцвэртэй байдлыг хангах асуудл

2026-05-27