Халдварын ойрын хавьтал болсон иргэдийг гэрийн тусгаарлалтад шилжүүлж эхэлжээ

2021-03-23 625 0
Коронавируст халдварын цаг үеийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Нийслэлийн Онцгой комиссын Ажиллагааны багийн дарга Б.Одгэрэлээс тодрууллаа.
-Халдварын тархалт эрс нэмэгдэж байгаа энэ үед ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
-Нийслэлд коронавируст халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдэж, хэдийн 4000 гаруйд хүрээд байна. Үүнтэй холбоотойгоор эмнэлгүүдийн орны ачаалал нэмэгдэж, зарим дүүргийн эмнэлэгт ор нэмэлтээр дэлгэн эмчилгээнд ашиглах байдлаар хариу арга хэмжээ үргэлжилж байна. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг, Баянгол болон Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвд нийт 350 ор дэлгэн ажиллуулж, 348 хүнийг хэвтүүлэн эмчилж байна.
Дэлхийн хэмжээнд коронавируст халдварын эсрэг авч хэрэгжүүлж буй чухал арга хэмжээ бол хөл хорио, шинжилгээ, тусгаарлалт, дархлаажуулалт байдаг. Энэ жишгээр цаг үеийн нөхцөл байдалд тохируулан дээрх арга хэмжээг шат дараатай авч, хэрэгжүүлж байна.
-Халдварын ойрын хавьтал болсон иргэдийг гэрт нь тусгаарлах арга хэмжээ авч, хэрэгжүүлж эхэлсэн талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Коронавируст халдварын батлагдсан тохиолдлын гэр бүл, найз нөхөд, ажлын газрын хамт олон зэрэг ойрын хавьтал болсон иргэдийг тусгаарлан ажиглах байранд шилжүүлэх нь халдварын тархалтаас сэргийлэх чухал ач холбогдолтой байдаг. Тусгаарлалтын арга хэмжээнд гэрийн тусгаарлалт болон зочид буудлын тусгаарлалт багтана. Зочид буудалд тусгаарласан хүмүүс тодорхой хугацааны дараа гэрийн тусгаарлалтад шилжинэ. Харин саяхнаас халдварын ойрын хавьтлуудыг гэрийн тусгаарлалтад шилжүүлж эхэлсэн. Гэрийн тусгаарлалтад байгаа иргэдийн хувьд хяналт маш чухал байдаг.
Халдварын ойрын хавьтал болсон иргэдийг гэрийн тусгаарлалтад байлгаж, эрүүл мэндэд нь хяналт тавих, олон нийттэй харилцахаас сэргийлэх зорилготой юм. Сүүлийн үед халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор гэрийн тусгаарлалтад орох иргэдийн тоо огцом өсөж байгаа. Халдварын ойрын хавьтал болсон иргэдийн хувьд гэрийн тусгаарлалтад 14 хоног байна. Энэ хугацаанд харьяа хорооны Өрхийн эрүүл мэндийн төвөөс эрүүл мэндийн хяналт хийж, зөвлөмж хүргүүлэх байдлаар ажилладаг. Энэ хүрээнд гэрийн эргэлт, үзлэгийг сайжруулж, шаардлагатай тохиолдолд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг гэрт нь очиж үзүүлэх, хэрэгцээт эм бэлдмэлийг нь хүргэж өгөх, нарийн мэргэжлийн эмчийн үзлэг эмчилгээнд хамруулах зэрэг ажлыг Нийслэлийн Онцгой комиссоос зохион байгуулж байна.
-Халдварын эсрэг вакцины дархлаажуулалтад одоогоор хэчнээн хүн хамрагдаад байна вэ?
-Хоёрдугаар сарын 23-наас эхлэн зохион байгуулж буй дархлаажуулалтад өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 210 мянга гаруй иргэн хамрагдаад байна.
-Шинжилгээний цэгүүдэд өдөрт хэчнээн хүн хамрагдаж байгаа вэ?
-Нийслэлийн хэмжээнд найман байршилд шинжилгээний цэгүүд үйл ажиллагаа явуулж, хоногтоо 10-15 мянган иргэнийг шинжилгээнд хамруулж байгаа. Иргэдийн хувьд халдварын хавьтал болоогүй, эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэхгүй, хөдөө орон нутагт зорчих болон буяны үйл ажиллагаанд оролцохгүй бол заавал шинжилгээ өгөх шаардлагагүй гэдгийг онцолж хэлэх нь зүйтэй байх. “Ковид-19” халдвараас сэргийлэх хамгийн чухал арга бол мэргэжлийн байгууллагуудаас хүргэж байгаа зөвлөгөө, мэдээллийг дагах юм. Тэр дундаа гэрийн тусгаарлалтад байх хугацаанд өөрийн эрүүл мэндэд хяналт тавих, өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эрүүл мэндийн байгууллагуудад яаралтай хандах нь чухал юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Хавар, намрын улиралд иргэд угаартах эрсдэл нь өндөр байдаг байна. Учир нь, гадна болон дотоод орчны

2024-10-02

Дотоодын цэргийн штабаас байнгын болон хугацаат цэргийн алба хаагчдыг сургалтад хамруулж байна

Дотоодын цэргийн байгууллагаас ахлагч бүрэлдэхүүн болон хугацаат цэргийн алба хааж байгаа цаашид “Ца

2024-10-02

Богд ууланд олон тооны тарвага агнасан хэргийг шалгаж байна

Экологийн цагдаагийн албанаас тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр холбогдох мэргэжл

2024-09-13