Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад ажиглагчаар оролцоно

2025-08-29 110 0

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Тяньжин хотноо 2025 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 09 дүгээр сарын 01-ний өдрүүдэд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцоно.

ШХАБ-ын гишүүн орнуудын Tөрийн тэргүүн нарын Зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцох үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улс, ШХАБ хоорондын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар манай улсын баримталж буй байр суурийг танилцуулан үг хэлж, ШХАБ-ын гишүүн болон яриа хэлэлцээний түнш орнуудын Төрийн тэргүүн нартай уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны сонирхсон асуудлаар санал солилцохоор төлөвлөж байгаа юм.

Үүнээс гадна Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Хятад Ард Улсад ажиллах үеэрээ Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нарын гурван талт ээлжит уулзалтад оролцохоор төлөвлөж байна.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

ХЗБХ: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2026.10.06/ 60.7 хувийн ирцтэй хуралдлаа. Байнгын

2026-10-06

МОНГОЛ-ЯПОНЫ ХОТ БАЙГУУЛАЛТЫН ХӨГЖЛИЙН ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Япон Улсын газар, дэд б

2026-10-06

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний

2026-09-10