Ази, Номхон далайн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбооны 62 дугаар Ерөнхий Ассамблей Хөтөлбөрийн хорооны уулзалт үргэлжилж байна

2025-09-11 111 1

Ази, Номхон далайн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбооны 62 дугаар Ерөнхий Ассамблей Хөтөлбөрийн хорооны уулзалт үргэлжилж байна Ази номхон далайн бүс нутгийн өргөн нэвтрүүлгийн холбооны /ABU/ Ерөнхий чуулган есдүгээр сарын 11-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болно. Энэхүү чуулганд Японы NHK, Хятадын CGNT, Солонгосын KBS, Австрали, Италийн тв, Туркийн TRT гэх мэт 43 орны хэвлэл мэдээллийн тэргүүлэх байгууллагуудын захирал, продюсер, уран бүтээлчид оролцож, телевиз, хэвлэл мэдээллийн хөгжлийн чиг хандлага, тулгамдсан асуудлуудыг хэлэлцэнэ.

Өнөөдөр Ази, Номхон далайн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбооны 62 дугаар Ерөнхий Ассамблей Хөтөлбөрийн хорооны уулзалт үргэлжилж байна. Энэүү уулзалтад МҮОНРТ захирал Г. Гэрэл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын гзарын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр, Ази томхон далайн Өргөн нэвтрүүлгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ахмед Надим нар оролцож үг хэллээ.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын гзарын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр” Та бүхний амар мэндийг асуун мэндчилж, хүн төрөлхтний түүхэнд өөрийн гэсэн онцгой үүрэг гүйцэтгэж, хөгжил дэвшилд хөтөлсөөр ирсэн телевиз радиогийн салбарын өнөөгийн чиг хандлагыг тодорхойлж, олон улсын хэвлэл мэдээллийн салбарын харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлж мэдээлэх, танин мэдүүлэх, соён гэгээрүүлэх эрхэм үүргээ нэр төртэйгөөр биелүүлж байгаад Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн өмнөөс болон хувиасаа халуун талархал илэрхийлж байна.

Ази Номхон далайн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбоо нь дэлхий дахины хэвлэл мэдээллийн талбарт үнэтэй байх суурь эзэлдэг чухал байгууллага бөгөөд энэ ч утгаараа тус холбооны 62 дахь чуулган эртний түүх соёлтой Монголын сайхан оронд минь хоёр дахь удаагаа чуулж байгаад миний бие баяртай байна. Тэр дундаа энэ удаагийн чуулган нь “Үндэсний өв соёлоо хамгаалж, түгээн дэлгэрүүлэхэд хэвлэл мэдээллийн байгуулагын үүрэг оролцоо” сэдвийн дор болж байгаа нь ихээхэн онцлогтой чухал ач холбогдолтой юм.

Үндэсний өв соёл гэдэг бол хүндэтгэл юм. Аливаа улс орны үндэсний өв соёл нь хүндэтгэлийн эрхэм чанар, үнэт зүйлсийг агуулж байдаг төдийгүй түүнийг хамгаалах, судлах, түгээн дэлгэрүүлэх, харилцан суралцах үед бид бүхэн илүү ихээр ойлголцож халуун дотно нөхөрлөж мөр зэрэгцэн оршдог билээ. Монгол улс нь ардчилсан улс бөгөөд хэвлэл мэдээллийн салбарын хөгжлийг хараат бусаар хөгжихөд анхаарсаар ирсэн. Энэ ч утгаараа гурван сая гаруй хүн амтай манай улсад 389 хэвлэл мэдээллийн байгууллага эрчимтэй үйл ажиллагаа явуулж, эдгээрээс 83 хувь нь хувийн хэвшилд хамаарагдаж байна. Хэвлэл мэдээлэл, телевиз радиогийн хүртээмж нь хүний эрх эрх чөлөө, тусгаар тогтнол, оюун санааны голлох ухагдахуун ба тууний хараат бус байдлыг хангах нь ардчилалын зарчим гэж бид бүхэн үздэг.

Ази Номхон далайн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбооны 62 дахь чуулган нь Ази Номхон далайн бүс нутгийн олон улс орнууд болон дэлхийн бүхий л улс орнуудыг үндэсний өв соёлоо хамгаалах түгээн дэлгэрүүлэхэд урьж харилцан хүндэтгэлийг бий болгож энх тайванд уриалж байгаад гүн талархал илэрхийлье. Чуулганы хуралдаанд амжилт хүсье. Улс орон бүр үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлж, дэлхий ертөнц энх тайван орших болтугай”

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Энэ сарын 20-ныг хүртэл хүйтний эрч эрс чангарана

Энэ сарын 20-ныг хүртэл нийт нутгаар хүйтний эрч эрс чангарахыг анхааруулж байна Цаг уурын байгуу

2026-01-18

Сурагчдын амралт ирэх сарын 15-наас эхэлнэ

2025-2026 оны хичээлийн шинэ жилийн өвлийн амралт ирэх сарын 15-наас эхэлнэ. Тодруулбал, НИЙСЛЭЛ

2025-11-20

Татвар, НД-ийн төлөлтийг хуурамчаар бичиж 94.6 тэрбумын хохирол учруулсан хүмүүсийг саатууллаа

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн нөхөн шивэлтийг өөрсдийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийн нэр

2025-10-31