Гангийн эрсдэлийн ерөнхий үнэлгээгээр 330 сумаас 220 гаруй сум гантай, ургамлын гарц тааруу, малын тарга тэвээргэ сайнгүй, 2025-2026 оны өвөлжилт хүндрэх эрсдэлтэй байна.
Тодруулбал Өвөрхангай, Баян-Өлгий, Өмнөговь, Ховд, Дорноговь их эрсдэлтэй, Увс, Завхан, Архангай, Говь-Алтай, Баянхонгор, Төв, Өвөрхангай, Дорнод, Өмнөговь, Дундговь, Дархан, Сэлэнгэ, Хэнтий аймгууд дунд эрсдэлтэй, Булган, Хөвсгөл, Орхон аймгууд бага эрсдэлтэй байгаа юм.
Улсын онцгой комиссын III хуралдааныг 2025 оны 8 дугаар сарын 11-ний өдөр зохион байгуулж, өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүх шатанд хангах, аймаг, сумын аюулгүйн нөөцөд өвс, тэжээл бэлтгэх ажлыг шуурхай зохион байгуулах, отор нүүдлийн бэлтгэлийг хангах, өвс тэжээлийн экспортыг түр хугацаагаар хязгаарлах, эрчим хүч, дулааны эх үүсвэрүүдийн хэвийн найдвартай үйл ажиллагааг хангах, улсын хэмжээнд газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тогтвортой хэмжээнд хангах зэрэг 14 зүйл бүхий үүрэг чиглэлийг аймаг, сум, нийслэлийн удирдлагуудад хүргүүлэн ажиллаж байна.


0 cэтгэгдэлтэй