Эхнэр нь нууц амрагтайгаа нийлэн нөхрийнхөө хоол, тарианд уксус хийж хөнөөхийг завджээ

2025-04-12 1650 0

2024 оны есдүгээр сарын 06-ны өдөр Увс аймгийн Бөхмөрөн сумд 36 настай эмэгтэй О, 10 жилийн туршид гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн 39 настай эрэгтэй Ц-тэй хамтран нөхрийгөө хөнөөхийг завдсан хэрэг гарсан байна.

Тодруулбал, нөхрийнхөө хоолонд уксус, хулганы хор хийж, бие нь муудаж эмнэлэгт хүргэгдэн хэвтэхэд шингэнд нь тариураар уксус хийсэн хэрэгт холбогджээ.

Эл хэрэг цагдаагийн мөрдлөгийн явцад илэрсэн бөгөөд гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт холбогдсон этгээдүүдийн мэдүүлэг зэргээс үндэслэж, энэ оны хоёрдугаар сарын 14-ний өдөр болсон шүүх хуралдаанаар 36 настай эмэгтэй О-д 13 жилийн хорих ял, 39 настай эрэгтэй Ц-д 12 жилийн хорих ял оноож шийдвэрлэсэн байна.

 

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Энэ сарын 20-ныг хүртэл хүйтний эрч эрс чангарана

Энэ сарын 20-ныг хүртэл нийт нутгаар хүйтний эрч эрс чангарахыг анхааруулж байна Цаг уурын байгуу

2026-01-18

Сурагчдын амралт ирэх сарын 15-наас эхэлнэ

2025-2026 оны хичээлийн шинэ жилийн өвлийн амралт ирэх сарын 15-наас эхэлнэ. Тодруулбал, НИЙСЛЭЛ

2025-11-20

Татвар, НД-ийн төлөлтийг хуурамчаар бичиж 94.6 тэрбумын хохирол учруулсан хүмүүсийг саатууллаа

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн нөхөн шивэлтийг өөрсдийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийн нэр

2025-10-31