Орхон: Аймгийн 2025 оны төсвийн төслийг төрийн аудитын газарт өргөн барьлаа

2024-11-21 204 0

Төсвийн тухай хуулийн дагуу арваннэгдүгээр сарын 20-ны дотор дараа оны төсвийн төслийг төрийн аудитын газарт хянуулахаар өргөн барих хуультай. Хуулийн хүрээнд Орхон аймгийн 2025 оны төсвийн төслийг хянуулж, дүгнэлт гаргуулахаар төрийн аудитын газарт өнөөдөр өргөн барилаа.
Аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр нийт төсвийн орлого, зарлагыг 359,4 тэрбум байхаар тооцоолж төсвийн төслийг боловсруулсан талаар танилцууллаа. Мөн хэмнэлтийн тухай хуулийг баримтлан төрийн байгууллагуудаас ирүүлсэн авто машин болон тавилга эд хогшил худалдан авах хүсэлтийг энэ оны төсөвт тусгаагүй талаар дурьдлаа.
Мөн тэрээр “Ирэх жилүүдэд иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийг нэг бүрчлэн шийдвэрлэх зарчим барьж ажиллах бөгөөд хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлууд ч иргэдийн саналд тулгуурлан хийгдэнэ” гэдгийг онцоллоо.
Хуулийн хугацаанд аймгийн төрийн аудит дүгнэлтээ гаргаж арванхоёрдугаар сарын 05-ны дотор ИТХ-аар 2025 оны аймгийн төсвийг хэлэлцүүлэх юм.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

“Морин хуур“ болон “Монгол тэмээний өдөр”-өөр БҮХ НИЙТЭЭР АМРАХГҮЙ. Өв соёлоо тунхаглан хамгаалах зорилготой ТЭМДЭГЛЭЛТ ӨДӨР

Н.Батсүмбэрэл тэргүүтэй найман гишүүн зургаадугаар сарын 07-ныг "Морин хуурын өдөр", нэгдүгээр сарын

2026-03-11

Энэ сарын 20-ныг хүртэл хүйтний эрч эрс чангарана

Энэ сарын 20-ныг хүртэл нийт нутгаар хүйтний эрч эрс чангарахыг анхааруулж байна Цаг уурын байгуу

2026-01-18

Сурагчдын амралт ирэх сарын 15-наас эхэлнэ

2025-2026 оны хичээлийн шинэ жилийн өвлийн амралт ирэх сарын 15-наас эхэлнэ. Тодруулбал, НИЙСЛЭЛ

2025-11-20