Т.Мөнхсайхан: Улаанбаатар хотын дараа эрүүл мэндийн тусламж үйлчилгээгээр тэргүүлэх аймаг Эрдэнэт хот байх ёстой

2024-11-24 208 0

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан албаны хүмүүсийн хамтаар Орхон аймагт ажиллаж байна.

Салбарын сайд эрүүл мэндийн салбарын  эмч, эмнэлгийн ажилтнуудын төлөөлөлтэй уулзаж санал солилцож, уулзалтад аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, Засаг дарга Б.Зоригтбаяр болон бусад холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Эрүүл мэндийн яамнаас  2025 онд хавдар, ангиографи, эмгэг судлал гэсэн  гурван төрлийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цогцоор нь орон нутагт хөгжүүлэхээр зорьж буй аж.
Үүний эхлэл болгож Орхон аймгийн БОЭТ-ийг түшиглэн Хавдрын төвийг ойрын хугацаанд байгуулахаар төлөвлөжээ.  Эхний ээлжинд шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг нийлүүлэх, хүний нөөцийг бэлтгэж гадаад дотоодын сургалтад хамруулах зэрэг асуудал Орхон аймагт ажиллаж буй ажлын үр дүнд шийдэгдэх юм.

 

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Өвөрмонголын эмч нар үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо хийлээ

Хятад Улсыг танин мэдэх- Өвөр Монголын соёлын өдрүүд энэ жил 13 дахь удаагаа зохион байгуулагдаж бай

2025-09-17

“Чимээгүй түнэр: Сэтгэл гутрал ба нийгмийн дүр зураг”

Сэтгэл гутрал, түгшүүр гэх сэтгэл зүйн эмгэгүүд дэлхий даяар, тэр дундаа Монголд ч нэлээн өргөн хүрэ

2025-07-29

Haribo чихэрнээс хар тамхины ул мөр илэрчээ

Haribo чихэрнээс каннабис хар тамхины ул мөр илэрсэн тул Нидерландын зах зээлээс эргүүлэн татаж эхэл

2025-05-30