Эрдэнэт хотод цэргийн тангараг өргөх ёслол боллоо

2024-11-30 259 0

Цэргийн тангараг өргөх ёслолын үйл ажиллагаа өнөөдөр улс орон даяар нэгэн зэрэг эхэлсэн.

Зэвсэгт хүчний 110-р анги нь Эрдэнэт хотын болон Батлан хамгаалах салбарын бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн анги.  Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Маршал Г.Дэмидийн нэрэмжит Байлдааны гавьяаны улаан тугийн одонт Зэвсэгт хүчний 186-р анги болон Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Зэвсэгт хүчний 110-р ангид 2024 оны II улиралд татагдан ирсэн хугацаат цэргийн алба хаагчид өнөөдөр “Цэргийн тангараг”-аа өргөлөө.
Зэвсэгт хүчний 110-р ангид алба хаагчдын тангаргийн баярт Орхон аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр, Барилга инженерийн удирдах газрын дарга, Хурандаа Х.Батсайхан нар оролцож баяр хүргэж үг хэллээ.

Аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр мэндчилгээ дэвшүүлж хэлсэн үгэндээ:   “Монгол Улсын үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ үнэнчээр биелүүлж, Эх орноо батлан хамгаалах эр цэргийн тангарагтаа үнэнч байж улс, орон нутгийн бүтээн байгуулалтад гар бие оролцож, хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Түгжрэл, төвлөрлийг сааруулах Монголын хамгийн урт худалдааны “Цонжин Зах”-ын талбайн борлуулалт эхэллээ

Монголчуудын хувьд худалдаа үйлчилгээ авах, зах худалдааны төвүүдийг зорих нь өдөр тутмын амьдралын

2026-06-23

Ж.НЯМДУЛАМ: НИЙТИЙН АЛБАН ТУШААЛД ХҮЙСИЙН ТЭНЦВЭРТЭЙ ТОМИЛГОО ХИЙХ ХЭРЭГТЭЙ

Нийтийн албан тушаал тэр дундаа удирдах шатны албан тушаалд хүйсийн тэнцвэртэй байдлыг хангах асуудл

2026-05-27

Гэмт хэрэг үйлдэж олсон 1,5 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэлээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс шалгаж шилжүүлсэн Ж, Г нарт холбогдох эрүүгийн хэргий

2026-05-06