“Чанар бидний зорилт-2024” аяны хүрээнд хэрэглэгч, ажилчдад шахмал түлшний чанар талаарх ойлголт өгнө

2024-10-21 163 0
Дэлхийн чанарын өдрийг тохиолдуулан Тавантолгой түлш компани уламжлан болгон зохион байгуулдаг “Чанар бидний зорилт-2024” сарын аяныг өнөөдөр эхлүүллээ.
Аянаар бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, хэрэглэгчдэд шахмал түлшний чанар стандартын талаар танилцуулга мэдээлэл өгөх, компанийн ажилтан бүр бүтээгдэхүүний чанарт шууд болон шууд бусаар оролцох оролцоог нэмэгдүүлэх, бүх шатны ажилчдад чанарын тухай ойлголт өгч, мэдлэг мэдээллийг дээшлүүлэхэд чиглэж байна.
Тус аяныг нээж Тавантолгой түлш компанийн Гүйцэтгэх захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч ХАТЗГ-ын дарга Ц.Лхагвасүрэн “Аливаа нэг албан байгууллагын бүтээгдэхүүн үйлчилгээний гол үзүүлэлт бол чанар байдаг. Энэ чанар хаана хэрэгждэг вэ гэвэл хувь хүний сэтгэл шингэсэн тэр орон зайд л хэрэгждэг. Нийслэлийн хэрэглэгчдийг чанартай түлшээр хангаж, аятай тухтай өвөлжүүлэх нь зөвхөн Чанар, борлуулалтын газрын ажил биш. Компанийн ажилтан нэг бүрийн хүчин зүтгэл, сэтгэл хамгийн чухал билээ. Зорилтот өдөрлөг маань зөвхөн компанийн ажилчдын цар хүрээнд бус, хамтран ажилладаг Аж ахуй нэгж байгууллагууд, нийслэлийн хэрэглэгчдийн сэтгэлд нийцсэн, өмнө хийгдсэн ажлуудаас нэг шат ахисан үр дүнтэй арга хэмжээ болоосой гэж хүсэж байна” гэв. Мөн аяны хүрээнд шахмал түлш хэрэглэгчдээс түлштэй холбоотой санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж, цаашдын бодлого шийдвэртээ тусгаж ажиллана гэдгийг Чанар, борлуулалтын газрын дарга Г.Ундармаа онцолсон юм.
LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

СОНГИНОХАЙРХАН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ДҮҮРГИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР АНГИОГРАФИЙН АППАРАТ СУУРИЛУУЛЛАА

Эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдийн эрэлт хэрэгцээнд нийц

2026-09-10

ӨВӨР МОНГОЛООР АЯЛЖ, НААДАМ ҮЗЭЦГЭЭЕ: АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ДЭМЖИХ ЗОРИЛГО БҮХИЙ 36 ДАХЬ УДААГИЙН НААДАМ

Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий "Өвөр Монголоор аялж, наадам үзэцгээе" сэдэвт Өвөр Монголын 36

2026-07-22

Түгжрэл, төвлөрлийг сааруулах Монголын хамгийн урт худалдааны “Цонжин Зах”-ын талбайн борлуулалт эхэллээ

Монголчуудын хувьд худалдаа үйлчилгээ авах, зах худалдааны төвүүдийг зорих нь өдөр тутмын амьдралын

2026-06-23