МҮХАҮТ-ын дансанд байсан 6 сая долларыг самрын бизнест оруулсан уу?!

2024-11-18 233 0

Б.ГАРЬД

 

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Д.Энхтүвшин УИХ-ын гишүүн болсон. Тиймээс түүнийг чөлөөлж, шинэ ерөнхийлөгчийг сонгох хурал нь энэ долоо хоногийн сүүлчээр болохоор товлогджээ. Үүнтэй зэрэгцээд МҮХАҮТ-ын “Х..” банкны дансанд байсан зургаан сая ам.долларын асуудал сөхөгдөөд эхэллээ. Энэ мөнгө одоо тэр дансандаа байхгүй, алга болжээ. МҮХАҮТ-ын гүйцэтгэх удирдлагууд дээрх зургаан сая ам.долларыг самрын бизнест оруулчихаад гаргаж авч чадахгүй байгаа бололтой. Эх сурвалжууд энэ мөнгийг хааш нь юунд зарцуулсныг мэдэх хүнээр МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирлыг нэрлэж байна. МҮХАҮТ нь гишүүдийн татвар, иргэд, байгууллагын хандив, үйлчилгээний орлого зэргээс санхүүждэг. Мөн Иргэний хууль, Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуульд заасан буюу дүрмийнхээ зорилтыг хэрэгжүүлэхтэй холбогдсон үйлчилгээг төлбөртэй гүйцэтгэж орлого олдог байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 18. ДАВАА ГАРАГ. № 223 (7467)

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

“Морин хуур“ болон “Монгол тэмээний өдөр”-өөр БҮХ НИЙТЭЭР АМРАХГҮЙ. Өв соёлоо тунхаглан хамгаалах зорилготой ТЭМДЭГЛЭЛТ ӨДӨР

Н.Батсүмбэрэл тэргүүтэй найман гишүүн зургаадугаар сарын 07-ныг "Морин хуурын өдөр", нэгдүгээр сарын

2026-03-11

Энэ сарын 20-ныг хүртэл хүйтний эрч эрс чангарана

Энэ сарын 20-ныг хүртэл нийт нутгаар хүйтний эрч эрс чангарахыг анхааруулж байна Цаг уурын байгуу

2026-01-18

Сурагчдын амралт ирэх сарын 15-наас эхэлнэ

2025-2026 оны хичээлийн шинэ жилийн өвлийн амралт ирэх сарын 15-наас эхэлнэ. Тодруулбал, НИЙСЛЭЛ

2025-11-20