Д.Энхтүвшин: Ирэх оны төсвийн хэлэлцүүлгийн явцад шинэ зардлуудыг тусгасан зохисгүй үйлдэл гаргасан

2024-11-04 291 0

УИХ-ын гишүүн Ж. Баярмаа, Г.Тэмүүлэн, Д.Энхтүвшин, Б.Түвшин нар 2025 оны төсвийн зардлыг бууруулах талаар  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шаардлага хүргүүлэхээр болсон талаараа мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин “Сонгууль болоод дөрвөн сар болсон байна. Өнгөрсөн сонгуулиар МАН Улсын төсвийн зарлагын ДНБ-д эзлэх хувийг 25 хувь хүртэл бууруулна. ДНБ-ыд эзлэх Засгийн газрын гадаад өрийг 40-өөс доош хувьд тогтмол хадгалана гэсэн амлалт өгсөн бол АН Монгол Улсын нэгдсэн зарлагыг 20 хувиар бууруулна гэсэн. Харин ХҮН татварын таатай орчинг бүрдүүлж, төсвийн зардлыг бодитоор бууруулна гэх амлалтуудыг өгсөн. Монгол Улсын нийт төсвийг өнөөдөр ДНБ-д эзлэх 37.7 хувь байхаар оруулж ирсэн. Төсвийн хэмжээ нэмэгдэх нь хувийн хэвшилд дарамт болно. Зарлага дээр мөн  асар их үргүй зардал байна. Чуулганы хэлэлцүүлгийн явцад төсвийг танах, зарчмын зөрүүтэй саналуудыг хүлээж аваагүй. Тэнцэл сайжруулах энэ саналуудыг бүгдийг нь дэмжихгүй унагаасан. Мөн хэлэлцүүлгийн явцад шинэ зардлуудыг тусгасан зохисгүй үйлдэл гаргасан. Засгийн газар энэ саналаа буцааж татаад оруулж ирэх хугацаа байна” гэлээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

МОНГОЛ-ЯПОНЫ ХОТ БАЙГУУЛАЛТЫН ХӨГЖЛИЙН ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Япон Улсын газар, дэд б

2026-10-06

СОНГИНОХАЙРХАН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ДҮҮРГИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР АНГИОГРАФИЙН АППАРАТ СУУРИЛУУЛЛАА

Эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдийн эрэлт хэрэгцээнд нийц

2026-09-10

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний

2026-09-10