Багшийн сул орон тоонд оюутнууд ажиллаж байна

2024-10-10 199 0

2024-2025 оны хичээлийн жилд багш бэлтгэх сургалтын хөтөлбөрөөр сургалт явуулж байгаа 31 их, дээд сургуульд 2024 оны 10 дугаар сарын 09-ний байдлаар 11 мянган оюутан сурч байна.

Эдгээр оюутнуудаас цэцэрлэг,ерөнхий боловсролын сургуулиудын сул орон тоон дээр 216 төгсөх курсийн оюутан дадлагажигч багшаар цалинтай ажиллаж байна.

Боловсролын ерөнхий газраас Отгонтэнгэр их сургуулийн цэцэрлэг, монгол хэл, англи хэлний багшийн ангид суралцаж, дадлагажигч багшаар ажиллаж байгаа оюутнуудаас ажлын явцын талаар тодруулжээ. Тэд хэлэхдээ,

-Мэргэжлийн багш нараас их зүйл сурч дадлагажиж

-Бага насны хүүхдүүдийн нас, сэтгэхүйн онцлогийг ажиглаж, хэрхэн харьцах аргаас суралцаж

-Хотын  захын сургууль дээр мэргэжлийн багш нар илүү  цаг их, ачаалал их ажиллаж

-Хүүхдүүдийн эвийг олох, хүндэтгэлтэй харилцах тал дээр анхаарч ажиллаж байна гэдгийг хэлжээ.

Мөн суралцагчид дадлагажигч багш нарыг мэргэжлийн багш нар гэж харж, харьцаж байгаа учраас зарим тохиолдолд айдастай бас хариуцлагатай ажил гэж мэдэрсэн гэжээ.

Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн удирдлагууд багш бэлтгэдэг их, дээд сургуулиудад хүсэлтээ өгч хамтран ажиллах боломжтой хэмээжээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Эрдэнэт хотод цэргийн тангараг өргөх ёслол боллоо

Цэргийн тангараг өргөх ёслолын үйл ажиллагаа өнөөдөр улс орон даяар нэгэн зэрэг эхэлсэн. Зэвсэгт

2024-11-30

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын зөвлөхүүд “Тавантолгой түлш” компанид ажиллалаа

Хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын мэргэшсэн зөвлөхүүд Тавантолгой түлш компа

2024-11-29

Чанарын аяны шилдгүүд тодорлоо

Тавантолгой түлш компаниас уламжлал болгон зохион байгуулдаг “ЧАНАР БИДНИЙ ЗОРИЛТ-2024

2024-11-29