Улаанбаатарт 23 градус дулаан байна

2024-06-03 419 0

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан өнөөдрийн (2024.06.03) 20.00 цаг хүртэлх мэдээллийг хүргэж байна.


УЛААНБААТАРТ: Үүлшинэ. Бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +12…+14 градус, өдөртөө +21…+23 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшинэ, бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +9…+11 градус, өдөртөө +20…+22 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +5…+7 градус, өдөртөө +18…+20 градус дулаан байна.

БУСАД НУТГААР: Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун болон зүүн аймгуудын нутгийн баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэж, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг голын хөндийгөөр -2…+3 градус, Увс нуурын хотгор, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +4…+9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +16…+21 градус, бусад нутгаар +9…+14 градус, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар +11…+16 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +15…+21 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутаг, Дорнодын тал нутаг, Халх голын хөндийгөөр +26…+31 градус, бусад нутгаар +20…+25 градус дулаан байна.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Гэмт хэрэг үйлдэж олсон 1,5 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэлээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс шалгаж шилжүүлсэн Ж, Г нарт холбогдох эрүүгийн хэргий

2026-05-06

“Морин хуур“ болон “Монгол тэмээний өдөр”-өөр БҮХ НИЙТЭЭР АМРАХГҮЙ. Өв соёлоо тунхаглан хамгаалах зорилготой ТЭМДЭГЛЭЛТ ӨДӨР

Н.Батсүмбэрэл тэргүүтэй найман гишүүн зургаадугаар сарын 07-ныг "Морин хуурын өдөр", нэгдүгээр сарын

2026-03-11

Энэ сарын 20-ныг хүртэл хүйтний эрч эрс чангарана

Энэ сарын 20-ныг хүртэл нийт нутгаар хүйтний эрч эрс чангарахыг анхааруулж байна Цаг уурын байгуу

2026-01-18