МАН-ын нэр барьсан луйварчид иргэдийг 10 тэрбумаар хохироожээ

2024-04-23 223 0

“Төрийн орон сууцны корпораци”-ийн нэр барьж, иргэдээс их хэмжээний мөнгө залилсан залилангийн гэмт хэрэг цагдаагийн байгууллагад шалгагдаад дөрвөн жилийн нүүр үзэж буй. Тус хэрэг өнөө хэр нь шийдэгдэхгүй байгаа тул хохирогчид хэвлэлийн хурал зарлаж, МАН-д шаардлага хүргүүлжээ. Учир нь залилагчид МАН-ын нэр бүхий гишүүнтэй хамсаатай гэх агуулгаар их хэмжээний мөнгө залилсан аж. Тодруулбал, залилан үйлдсэн иргэн С нь өөрийгөө “Төрийн орон сууцны корпораци”-д нөлөө бүхий ажилтныг таньдаг, тус корпорацаас зарласан хөнгөлөлттэй үнээр иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрт хамруулна гэх зэргээр иргэдийг хуурч их хэмжээний мөнгө залилсан байна. Түүнчлэн МАН-ын сонгуулийн санхүүжилтэд хандиваар ирсэн орон сууц гэхчлэн ухуулж, 2018 оноос хойш 120 гаруй иргэдэд 10 гаруй тэрбум төгрөгийн хохирол учруулжээ.

Энэ талаар хохирогч А “Намдаа хөнгөлөлттэй ирсэн байрыг борлуулж байгаа, нууцлалын гэрээтэй гэж иргэдэд ухуулдаг байсан. Би 70 сая төгрөгөөр хохирсон. Encanto tower хотхонд байрны захиалга өгсөн. Тухайн үед надад байраа 110 сая төгрөгөөр борлуулна гэж тохирсон. 50 хувь хямд үнээр худалдаж авлаа гэж ойлгоод, байрандаа ороод амьдарсан. Гэвч амьдраад гурван сар болоод байж байтал танихгүй хүмүүс хаалга нүдэж эхэлсэн. Гэтэл залилагчид хүмүүс ирвэл хаалгаа тайлж болохгүй, хөнгөлөлттэй байр учир ийм асуудал үүсэж болзошгүй гэдэг байсан” гэв.

 

Хохирогч Н “Солонго, Бодьсад, Болорчулуун гэдэг хүмүүс нийлж залилан хийсэн. Залилан хийсэн мөнгөөрөө Болорчулуун 2020 оны сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшсэн. МАН залилан хийсэн мөнгөөр сонгуулийн мөнгөө хийсэн гэж хардаж байгаа. Шийдэгдэх хугацаа болсон. Гэвч өнөө хэр нь хуулийн байгууллага дээр очоод гацчихсан” гэсэн юм.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Сурагчдын амралт ирэх сарын 15-наас эхэлнэ

2025-2026 оны хичээлийн шинэ жилийн өвлийн амралт ирэх сарын 15-наас эхэлнэ. Тодруулбал, НИЙСЛЭЛ

2025-11-20

Татвар, НД-ийн төлөлтийг хуурамчаар бичиж 94.6 тэрбумын хохирол учруулсан хүмүүсийг саатууллаа

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн нөхөн шивэлтийг өөрсдийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийн нэр

2025-10-31

“ДЭМЧОГИЙН ЧОГО” СОЁЛЫН АРГА ХЭМЖЭЭ ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХАНБОГД СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших Дэлхийн энергийн төв — Дэмчогийн хийд болон “Дэмчогийн Ч

2025-10-27