“Эрэл”-ийн Б.Эрдэнэбат улсын ажлыг уяж, замын ажлыг хоёр жил гацааж байна

2024-04-15 326 0

“Эрэл”-ийн Б.Эрдэнэбат нь өөрийн эзэмшлийн газар нэрийн дор улсын ажлыг уяж, газар чөлөөлөхөөр очсон ажилчдын машин техникийг хааж зогсох зэрэг авир гарган замын ажлыг хоёр жил гацааж байгаа аж.

Улмаар, Наадамчдын гудамжнаас баруун үйлдвэрийн гудамж хүртэлх буюу бидний хэлж заншсанаар Мишээлийн уулзвараас Говийн зам хүртэлх замын ажил эхлээд хоёр жилийн хугацаа өнгөрсөн ч өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй байна.

Учир нь “Эрэл” ХХК-ий үйлдвэрийн байрны хойгуур буюу хуучин төмөр зам байсан хэсгээр 1,2 км зам тавих ёстой ч тус компанийхан тухайн төмөр замыг өөрсдийн материалаа татахад ашигладаг гэх тайлбарыг өгч, газрыг нь чөлөөлөхгүй байсаар ийнхүү өнөөдөр тус замын ажил зогсонги байдалд оржээ.

Тус замын барилгын ажлыг “Тотал Инж” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар газар чөлөөлөлт хийгдсэн хэсэгт буюу гүүрийн ажил болон 760 метр замын ажлыг бүрэн хийж дуусгажээ.

Эх сурвалж: https://www.arslan.mn/social/news/656246.shtml

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

ЭЗБХ: 17 сая еврогийн зээлийн хэлэлцээрийг дэмжив

Монгол Улсын УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан дээр улсын эрчим хүчний салбар

2026-04-07

“Морин хуур“ болон “Монгол тэмээний өдөр”-өөр БҮХ НИЙТЭЭР АМРАХГҮЙ. Өв соёлоо тунхаглан хамгаалах зорилготой ТЭМДЭГЛЭЛТ ӨДӨР

Н.Батсүмбэрэл тэргүүтэй найман гишүүн зургаадугаар сарын 07-ныг "Морин хуурын өдөр", нэгдүгээр сарын

2026-03-11

Д.Батлут: Цэрэгжилтийн хичээлийг сэргээнэ

Өнөөдөр цахимд орчинд ахлах ангийн сурагчид нэгнээ бүлэглэн дээрэлхэж, бие махбод болон сэтгэл зүйн

2026-03-11