Дүнжингаравт гарсан дэлбэрэлтийн талаарх дүгнэлтийг танилцуулна

2024-04-04 290 0

УОК-оос 11:00 цагт цас, зудын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийхээр болжээ. Мөн үеэр Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтийн дүгнэлтийн явц болон шатахуун  түгээх станцуудад хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл өгөх юм байна. 

Дүнжингаравын уулзварт нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө газ тээвэрлэж явсан машин суудлын тэрэгтэй мөргөлдөж, ослын улмаас дэлбэрэлт үүссэн. Улмаар ойролцоох 60 айлын орон сууц галд өртөж, онцгой байдлын хоёр алба хаагч амиа алдсан харамсалтай осол гарсан юм.

  Ослын шалтгааныг урьдчилсан байдлаар “Байгалийн шингэрүүлсэн хий тээвэрлэж явсан автомашин тойрог дээр хөдөлгөөн үйлдэх явцдаа зай анзаарахгүйгээр давхар эргэж, суудлын автомашинтай мөргөлдсөнөөр ёмкость их хэмжээний галын шаталт үүсэж дэлбэрсэн байна” гэж дүгнэж байгаагаа Онцгой Байдлын Ерөнхий Газар(ОБЕГ)-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян мэдэгдсэн.
LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

СОНГИНОХАЙРХАН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ДҮҮРГИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР АНГИОГРАФИЙН АППАРАТ СУУРИЛУУЛЛАА

Эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдийн эрэлт хэрэгцээнд нийц

2026-09-10

ӨВӨР МОНГОЛООР АЯЛЖ, НААДАМ ҮЗЭЦГЭЭЕ: АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ДЭМЖИХ ЗОРИЛГО БҮХИЙ 36 ДАХЬ УДААГИЙН НААДАМ

Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий "Өвөр Монголоор аялж, наадам үзэцгээе" сэдэвт Өвөр Монголын 36

2026-07-22

Түгжрэл, төвлөрлийг сааруулах Монголын хамгийн урт худалдааны “Цонжин Зах”-ын талбайн борлуулалт эхэллээ

Монголчуудын хувьд худалдаа үйлчилгээ авах, зах худалдааны төвүүдийг зорих нь өдөр тутмын амьдралын

2026-06-23