Х.Хэрлэн дарга 400 сая төгрөгөөр ОДОН МЕДАЛЬ хийлгэхээр тендер зарлажээ

2024-03-19 408 0
Улаанбаатар төмөр замынхан энэ жил одон медалийг багц багцаар тараахаар шийдсэн бололтой. Тодруулбал, Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас ТЭМДЭГ худалдан авах тендер зарласан байна. Өөрийн хөрөнгөөр хийгдэнэ хэмээн тодотгосон энэхүү худалдан авалтад 400 сая төгрөг зарцуулах юм. Ингэхдээ 900 ширхэг Төмөр замчны алдар, 860 ширхэг Тэргүүний төмөр замчин, 500 ширхэг Онц хөдөлгөөнчин тэмдэг худалдан авахаар төлөвлөжээ.
Х.Хэрлэн даргатай Улаанбаатар төмөр замынхан өнөө жил 75 жилийн ойгоо тэмдэглэхээр төлөвлөж ийнхүү ажлуудаа эхлүүлжээ. Нийгэмд үйлчлүүлэгчдээсээ байнгын шүүмжлэл хүлээдэг ч доривтой засвар үйлчилгээ хийдэггүй тус байгууллага ийнхүү одон тэмдэг хийлгэхийг чухалчилж, тендер зарласан нь энэ. Ийнхүү 400 сая төгрөгийг одон тэмдэг авахаар төлөвлөсөн тус байгууллага мөн 200 сая төгрөгөөр дэр, хөнжил, орны бүтээлэг худалдан авахаар төлөвлөсөн байна.
LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

МОНГОЛ-ЯПОНЫ ХОТ БАЙГУУЛАЛТЫН ХӨГЖЛИЙН ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Япон Улсын газар, дэд б

2026-10-06

СОНГИНОХАЙРХАН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ДҮҮРГИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР АНГИОГРАФИЙН АППАРАТ СУУРИЛУУЛЛАА

Эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдийн эрэлт хэрэгцээнд нийц

2026-09-10

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний

2026-09-10