Дулаан газрын индэрээс гаргасан шийдвэр чинь ХАРГИС байна Х.Нямбаатар аа!

2024-01-22 199 2

Х.Нямбаатар Улаанбаатар хотын дарга болсноос хойш хэт шорвог шийдвэр ар араасаа гарсаар байгаа.

Тэрбээр, богино эргэлтийг хэрэгжүүлснээр зорчигчдын дамжин суух давтамж нэмэгдэх хэдий ч зорчиход зарцуулах хугацааг 10-30 хувиар буурах тооцоог гаргасан хэмээж байлаа.

Тэгвэл иргэдийн санал хүсэлтийн дагуу дээрх шийдвэрээсээ буцаж, 71 чиглэлд өнөөдөр /2024.01.20/-өөс 1075 автобус үйлчилгээнд гарч эхэлсэн. Гэтэл Хотын дарга Х.Нямбаатарын энэхүү шийдвэр мөн л иргэдийн бухимдлыг төрүүлээд байна. Учир нь 71 чиглэл хуучин хэвээр үлдсэн ч даваа гарагийн байдлаар нийтийн тээврийн хүрэлцээ муу, зарим чиглэлийн автобуснууд нь шугамандаа гараагүйгээс үүдэж иргэд хөл толгой нь мэдэгдэхгүй бужигнасан хэвээр байна.

Хотын дарга Х.Нямбаатарын энэ мэт гэнэтийн шийдвэрүүд нэг ёсондоо идэр есийн хүйтэнд иргэд дээр “туршилт” явуулж буйтай агаар нэг. Нийслэлчүүд таны туршилтын туулай биш. Дулаан газрын индэр дээрээс гаргасан шийдвэр чинь хөрсөндөө буухгүй байна Х.Нямбаатар аа!

Хотын даргын сүүлийн үед гаргаж буй шйдвэрүүдээс дурьдвал:

-Тэгш, сондгойгоор зорчих дугаарын хязгаарлалтыг зөрчвөл хариуцлага тооцно. Эрх хасна. Торгууль тавина.

-Хувийн таксиг халахын тулд такси үйлчилгээний тусгай зөвшөөрөлийг 5-10 сая төгрөгөөр олгоно. Хэрэв зөвшөөрөлгүй нийтийн тээвэр, хувиараа таксинд явсан бол үйлчилгээ хувь хүнийг таван саяар торгоно,  хуулийн этгээдийг 50 сая төгрөгөөр мөн  “торгоно”

-Зөвшөөрөлгүй авто зогсоол ажиллуулсан бол зогсоолын орлогын хурааж хувь хүнийг 1 сая хуулийн этгээдийг 10 сая төгрөгөөр торгоно

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хууль, хамт өргөн мэ

2024-11-20

Хятадад 40 000 юаниар зарагдсан гэх бүсгүйг эх оронд нь авчирлаа

Хятадад 40 000 юаниар зарагдсан  гэх бүсгүйг эх оронд нь авчирлаа. Өдгөөгөөс 12 жилийн өмнө буюу

2024-11-19

Өрхийн сарын дундаж орлого ₮1.7 сая болж, өмнөх оны мөн үеэс ₮158 мянгаар нэмэгджээ

Нэг өрхийн сарын дундаж бодит мөнгөн орлого 1.7 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 158.4 мянган төг

2024-11-18