
Драмын театрын урд буй автомашины зогсоолыг татан буулгаж. тохижуулах шийдвэрийг Нийслэлийн ЗДТГ-аас өнгөрөгч тавдугаар сард гаргасан.
Улмаар зогсоол байсан хэсэгт “Цэцгийн мандал” байгуулах тохижилтын ажлын өнгөрсөн долоо хоногт эхлүүлсэн юм. Гэвч энэ ажлын гүйцэтгэл иргэдийн шүүмжлэлд өртсөний улмаас гадуур нь шавраар бүрсэн нь тоосгонуудыг буулгасан.
Эргээд зогсоол болгох, “Цэцгийн мандал” байгуулах тохижилтын ажил үргэлжилэх эсэх нь тодорхойгүй байгаа.
Тэгвэл энэ талаар Улаанбаатар хотын ЗАА-ны хэлтсийн дарга Г.Билгүүн хэлэхдээ, “Цэцгийн мандал”-ын тохижилтын ажлыг зогсоогоод, буцаад зогсоол болгох гэж байгаа юм биш. Мандалын хэсгийн нь орон зайн хувьд тавчуу болгоод байна гэж үзсэн учир өөрчлөлт хийхээр болсон. Энэ ажлыг нийт 900 сая төгрөгөөр гүйцэтгэж байгаа. Нураагаад, буцааж өөрчлөх нь төсвийн хүрээнд л хийгдэж байгаа аж. Энэ ажлыг Улаанбаатар зам засвар ачилтын газар гүйцэтгэж байна. Одоогоор дөрвөн талын мандал хэвээр байгаа. Гол нь байсан зуйван хэлбэртэй хэсгийг нурааж, илүү цэлгэр болгох тал дээр анхаарна” гэжээ.
0 cэтгэгдэлтэй