Д.Амарбаясгалан:Иргэд УИХ-ын гишүүдийн тоог нэмэхийг дэмжсэн

2023-05-04 565 0

Засгийн газраас боловсруулсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг өчигдөр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.  

Хуулийн төслийг МАН-ын бүлэг дэмжиж, ирэх зургадугаар сарын 20-ноос өмнө өөрчлөлтийг хийх нь зүйтэй гэж үзжээ. Харин АН хуулийн зарим заалт дээр зарчмын зөрүүтэй санал гаргасан бол ХҮН-ынхан яаралтай өөрчлөн баталъя гэдэг байр суурьтай байна.

Энэ үеэр Д.Амарбаясгалан: “Засгийн Газар Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг өргөн мэдүүллээ. Иргэдээс хоёр түвшний санал асуулгыг зохион байгуулсан. Нэгдүгээрт, Засгийн Газрын цахим хуудсууд, шуудангаар санал авсан. Мөн орон нутагт 6 баг ажиллаж, давхардсан тоогоор 6 мянга орчим иргэнтэй уулзаж, 4300 орчим саналын хуудсаар санал авсан. Иргэдийн зүгээс УИХ-ын гишүүдийн тоог нэмэхийг ерөнхий байдлаар дэмжиж байгаа. Яг 152 байх эсэх дээр бол хоёр хуваагдсан байдалтай байна ” гэв.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

МОНГОЛ-ЯПОНЫ ХОТ БАЙГУУЛАЛТЫН ХӨГЖЛИЙН ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Япон Улсын газар, дэд б

2026-10-06

СОНГИНОХАЙРХАН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ДҮҮРГИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР АНГИОГРАФИЙН АППАРАТ СУУРИЛУУЛЛАА

Эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдийн эрэлт хэрэгцээнд нийц

2026-09-10

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний

2026-09-10