Хуурамч диплом ашиглан сумын Засаг даргаар ажиллаж, төрд хохирол учруулжээ

2023-04-24 391 0

Прокурорын байгууллагаас хуурамч диплом ашиглаж, Засаг даргаар ажиллан цалин авч, төрд 4 835 063 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт хяналт, шалгалт явуулж, улмаар нийт хохирлыг нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Тодруулбал, Давж заалдах шатны шүүхээс иргэн А.А-г хуурамч диплом ашиглаж, сумын ИТХ-Д нэр дэвшин, сумын Засаг даргаар томилогдон ажилласан гэм буруутай гэж үзжээ. Түүнчлэн хууль бусаар 4 835 063 төгрөгийн цалин хөлс авч, төрд хохирол учруулсан гэм буруутай болох нь тогтоогдсон аж.

Харин иргэн А “диплом ашигласны улмаас төрд хохирол учраагүй, ажилласан хугацааныхаа цалин хөлсөө авсан” гэсэн байр суурийг илэрхийлсэн байна.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

ХААИС-д “Монголын их сургуулиудын тогтвортой байдал, тэсвэрлэх чадварын үнэлгээ” төслийн хэлэлцүүлэг боллоо

Green Future”: “Монголын их сургуулиудын тогтвортой байдал ба тэсвэрлэх чадварын үзүүлэлтийн үнэлгээ

2026-10-23

ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАГНАСАН ШҮҮХ 11 ДҮГЭЭР САРЫН 1-НЭЭС ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЭХЭЛНЭ

Монгол Улсад шинээр байгуулагдаж буй Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нээл

2026-10-22

СОНГИНОХАЙРХАН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ДҮҮРГИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР АНГИОГРАФИЙН АППАРАТ СУУРИЛУУЛЛАА

Эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдийн эрэлт хэрэгцээнд нийц

2026-09-10